Зах зээлийн тэнцвэр

Хэрэглэгчдийн хувьд хямдхан үнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хэрэгцээгээ хамгийн дээд зэргээр хангах зорилготой байдаг бол үйлдвэрлэгч боломжит нөөцийн хүрээнд хамгийн их ашиг олохыг эрмэлзэж байдаг. Зах зээл дээрх хэрэглэгч болон үйлдвэрлэгчийн энэхүү эсрэг тэсрэг сонирхлыг нэгтгэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ болон эрэлт нийлүүлэлтийн тоо хэмжээг зах зээлийн тэнцвэр гэж ойлгож болно. Өөр өөр хэлвэл зах зээлийн тэнцвэрээр тодорхойлогдож байгаа бүтээгдэхүүнийг хэрэглэгч үйлдвэрлэгчийн аль аль нь хүлээн зөвшөөрч байдаг бөгөөд мөн зах зээлийн тэнцвэрт бүтээгдэхүүн болон эрэлт нийлүүлэлтийн тоо хэмжээ хоорондоо тэнцүү байхыг илэрхийлдэг.

Qd = a - b * Pd <--- Эрэлтийн функц

Qs = c + d * Ps <--- Нийлүүлэлтийн функц

a - b * Pd = c + d * Ps <--- Тэнцвэрт үнэ