Зевс
Энэ өгүүлэлд цэвэрлэгээ шаардлагатай байна. Та үүнийг цэвэрлэж Монгол Википедиад хувь нэмрээ оруулж болно. |
Зевс (эртний грек хэл. Ζεύς) - Эртний Грекийн домогт тэнгэр, аянга, бүх дэлхийг мэддэг бурхан тэнгэрийн бурхан, бурхдын хаан юм. Ромын домог зүйд түүнийг Бархасбадьтай адилтгасан байдаг.
Зевс бол анхны бурхан бөгөөд маш хүчтэй бурхдын нэг юм. "Бурхан ба хүмүүсийн Эцэг" гэж нэрлэдэг, ихэнхдээ аянгыг (ихэвчлэн зэвсэг болгон хэрэглэдэг) атгадаг бурхан юм. Зевс нь Олимп ууланд оршин суудаг Грекийн бурхдын хаан бөгөөд дэлхийд ноёрхож, өөрийн хүслээр бурхад болон хүн төрөлхтөнд адил тэгш эрхийг бий болгосон.
Зевс нь Кронус болон Реагийн анхны хүү юм. Шударга бус эцэг Кронусын эсрэг Зевс өөрийн ах дүүтэйгээ нийлэн тулалдаж ялсан бөгөөд Айд болон Посейдоны хамтаар Зевс дэлхийн удирдлагыг хуваалцаж, Олимпын хаан болсон.
Зевс нь олон бурхан, мөн мөнх бус хүмүүстэй нэр холбогдсон байдаг (Aegina, Alcmena, Calliope, Cassiopea, Demeter, Dione, Europa, Io, Leda, Leto, Mnemosyne, Niobe, Persephone, Semele гэх мэт) бөгөөд эцэст нь Хератай гэрлэдэг.
Зевсийн үүрэг, хариуцлага
[засварлах | кодоор засварлах]Зевс бурхдын хаан ширээнд сууж, энэхүү дээд эрх мэдэлд олон үүрэг, хариуцлага хүлээдэг. Хесиод Зевсийг "хүчирхийллийн оронд энх тайвныг авчирсан" хэмээн дүрсэлсэн байдаг бөгөөд түүнийг "шударга ёсны эзэн" хэмээн нэрлэжээ.
Төрх байдал ба зан төрх
[засварлах | кодоор засварлах]Хесиодын "Ажлын өдрүүд" (59-р мөр)-ээс үзэхэд Зевс нь чанга инээх дуртай, аз жаргалтай бурхан байсан гэдэг. Тэрээр ухаалаг, шударга, энэрэнгүй бурхан гэж үздэг. Тэр бас урьдчилан таамаглах аргагүй, хэний ч тааж чадахааргүй зүйлийг бодож сэтгэдэг.
Тэр бас маш их уур хилэнтэй бөгөөд өмнө нь аянга буулгаж, дэлхий дээр сүйрлийг үүсгэсэн хүчтэй салхи шуурга үүсгэсэн.
Зевс амархан дурлаж, янз бүрийн эмэгтэйчүүдтэй холбогддог байсан боловч эхнэр Херагаа хайрлан дахин хэнд ч дурлаагүй гэдэг (Хайр дурлалын бурхан Эросын тусламжтайгаар).
Зевс нь урт буржгар үстэй, хүчирхэг эр хүний дүртэй юм. Тиймдээ ч тэрээр үргэлж аянга цахилгааныг өөртөө авж явдаг байв.
Баримтууд
[засварлах | кодоор засварлах]- Зевс нь эцэг Кронусын эсрэг бослогын дараа тэнгэр, газрын захирагч болсон юм.
- Тэр бол Афинагийн эцэг бөгөөд хамгийн хайртай охин Афинадаа аянга, цахилгаанаа хуваалцсан юм.
- Айд, Посейдон нар түүний дүү байв.
- Түүний эхнэр Хера бас эгч нь байжээ.
- Зевс нь үнэнч нөхөр биш байв. Тэрбээр мөнх бус олон эмэгтэйтэй нэр холбогдож байжээ.
- Зевс нь Грекийн алдартай баатар болох Херкулесийн эцэг юм. Тэрбээр Херкулесийг төрүүлэхийн тулд Амфитрон, Алькенегийн нөхөр хэмээн өөрийгөө далдалжээ.
- Зевс гэдэг нэр нь "тод" буюу "тэнгэр" гэсэн утгатай. Түүний сонгох зэвсэг бол амьтад, циклопуудын төлөө бүтээсэн аянга юм. Зөвхөн аянга бус, борооны ч бурхан гэгддэг. Тэрбээр цаг агаартай ямар нэг байдлаар холбогдож байдаг.
- Хомерын тайлбарласнаар Зевс нь байгаль бус, харин хүн төрөлхтөнд илүү холбогдож зөв, бурууг зааж сургадаг байсан.
- Хесиод Зевсийг "шударга ёсны эзэн" гэж дууддаг. Магадгүй энэ шалтгааны улмаас тэрээр Тройн дайнд нэгдэхэд дургүй байсан. Тэрбээр Тройчуудыг илүүд үздэг байсан ч Хера Грекчүүдийг илүүд үздэг байсан тул төвийг сахисан хэвээр байхыг хүсэж байлаа.
- Оюун ухааны охин тэнгэр Метис бол Зеусын анхны хайр байсан юм.
- Арес, Хэфаэсус, Хеба, Ейлитасия нар нь Зевс, Херагийн хүүхдүүд юм.
- Харин Зевс болон Ила нь Аполлон, Артемис хоёрыг төрүүлэв.
- Зевс Мнемосейнтэй есөн шөнө хамт байсан. Үүний дараа Музейн нэрээр алдаршсан есөн охинтой болсон.
- Зевс өөрийн туслахаа Force, Violince гэж нэрлэжээ.