Jump to content

Зенобот

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Зенобот гэдэг нь компьютероор загварчлан хүссэн үүргээ гүйцэтгүүлэхээр бүтээсэн өөр өөр биологийн эд эсийг хооронд нь нэгтгэж бүтээсэн нийлмэл амьд организм юм. Зеноботууд нь робот уу, амьд организм уу, эсвэл цоо шинэ өөр зүйл үү гэдэг дээр эрдэмтэд болон философичдын дунд маргаан дагуулсаар байгаа. Үүнийг бүтээхэд эсийг нь ашигласан Африкийн сарвуут мэлхий Xenopus laevis мэлхийн нэрээр нэрлэжээ.

Зенобот нь нэг миллиметрээс бага өргөнтэй бөгөөд мэлхийн эрт үеийн үрнээс мэс заслын аргаар авсан амьд биологийн эсүүдээс бүрэн бүрддэг. Эдгээр биологийн машин нь бие даан хөдлөх, жижиг микроскоп объектуудыг түлхэх, тэр ч байтугай програмчилсан тодорхой ажлуудыг гүйцэтгэхийн тулд өндөр зохион байгуулалттай сүрэг болж хамтран ажиллах чадвартай байдаг. Хатуу төмөр, хуванцар, электрон эд ангиудаар хийсэн уламжлалт роботуудаас ялгаатай нь зеноботууд нь бүрэн задардаг (био задрах чадвартай) бөгөөд ажиллах явцдаа урсаж эсвэл гэмтсэн тохиолдолд өөрийгөө байгалийн замаар анагаах чадвартай.

Шинж чанаруудын өвөрмөц хослол нь хүний биеийн дотор эм тариаг зорилтот газарт нь аюулгүй хүргэх, эсвэл бөглөрсөн судасны товрууг хусах гэх мэт анагаах ухааны дотоод хэрэглээнд маш тохиромжтой . Түүнчлэн далай дахь микропластикийг цуглуулах, хорт болон цацраг идэвхт материалыг сонгон задалж цэвэрлэх зэрэг байгаль орчныг нөхөн сэргээхэд асар их нөөц бололцоотой юм.