Jump to content

Зимбабве доллар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Зимбабве доллар
Дөрөв дэх долларын дэвсгэртүүд (2009)
ISO 4217
КодZWL
(2009)[a][1]
Бутархай нэгж0.01
Нэгж
Тэмдэг$
Мөнгөн тэмдэгт
Дэд нэгж
1100цент
Мөнгөн дэвсгэрт
  • 1-р доллар: $2 - $1,000 (мөнгөн дэвсгэрт), болон $5,000 - $100,000 (эзэмшигчийн чек)
  • 2-р доллар: 1¢ - $500 сая (эзэмшигчийн чек), болон $5-100 тэрбум (агро чекүүд)
  • 3-р доллар: $1 - $100 их наяд
  • 4-р доллар: $1, $5, $10, $20, $50, $100, $500
Зоос1, 5, 10, 25, 50 цент, 1, 2 доллар (бондын зоос)
Хэрэглээ
Хэрэглэгч(ид)Байхгүй
(өмнө  Зимбабве)[b]
Гаргалт
Төв банкЗимбабвегийн нөөцийн банк
Үнэлгээ
Инфляц2008 оны 11 сарын дундуур өдөрт 98.0% эсвэл жилд 8.97X1022%. 24 цаг 42 минут тутамд хагас үнээ алдаж байсан.
 Эх сурвалж[2]
Энэ инфобокс мөнгөн тэмдэгт хүчингүй болохоос өмнөх сүүлийн статусыг харуулсан.

Зимбабве доллар (Англи: Zimbabwean dollar, Франц: Dollar du Zimbabwe, $, бусад доллараас ялгахын тулд Z$) нь 1980 оноос 2009 оны 4 сарын 12-ныг хүртэл Зимбабве улсын мөнгөний нэгж байв.

1980 онд анх Родези долларыг халж хэрэглээнд нэвтрэхдээ дэлхийн хамгийн өндөр ханштай мөнгөний нэгж байсан хэдий ч улс төрийн алдаатай бодлогын улмаас хэт инфляцид нэрвэгдэж, дэлхийн хамгийн ханш муутай мөнгөний нэгж болон хувирчээ. Инфляцийг хяналтдаа авахын тулд 2006, 2008, 2009 онд гурван ч удаа мөнгөний шинэтгэл явуулсан хэдий ч амжилтгүй болж, Зимбабвегийн Нөөцийн Банк 2009 оны 1 сараас гадаад валютаар төлбөр тооцоо хийхийг хуулиар зөвшөөрч, улмаар 2009 оны 4 сарын 12-нд Зимбабве доллар үндсэндээ хэрэглээнээс хасагджээ.[3] Зимбабве долларыг бүр мөсөн мөнгөний эргэлтээс хасах шийдвэрийг 2015 оны долоодугаар сарын 11-нд гаргасан ба гүйцэтгэл нь 2015 оны есдүгээр сарын 30-ыг хүртэл явагдав.[4] Түр зуурын хэрэглээний мөнгөн тэмдэгтээр зөвхөн америк долларыг хэрэглэхээр болжээ.

Өдгөө Өмнөд Африк ранд, Ботсвана пула, фунт стерлинг, америк долларыг Зимбабве дахь гүйлгээнд өргөн хэрэглэж буй бөгөөд Зимбабвегийн засгийн газар тус улсын аж үйлдвэр сэргэсэн нөхцөлд л Зимбабве долларыг дахин хэрэглээнд нэвтрүүлнэ гэж төлөвлөж байгаа юм.[5]

  1. Өмнөх: ZWD (1980–2006), ZWN (2006–2008) болон ZWR (2008–2009). ZWL кодыг дахин ашигладаг тав дахь Зимбабве долларын хувьд Зимбабве доллар (2019–одоо үе) хуудсыг үзнэ үү.
  2. 2009 оны 4 сарын 12-ны өдрөөс эхлэн Зимбабве долларыг тодорхойгүй хугацаагаар зогсоосны дараа евро, Америк доллар, фунт стерлинг, Өмнөд Африкийн рэнд, Ботсвана пула, Австрали доллар, Хятадын юань, Энэтхэг рупи, Японы иенийг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж байсан. Төрийн бүх гүйлгээний албан ёсны мөнгөн тэмдэгтээр Америк долларыг баталсан.
  1. Загвар:ISO 4217/cite
  2. Ханке, Стив Х. (2008-11-17). "Гиперинфляцийн шинэ индекс (HHIZ) Зимбабвегийн инфляцийг 89.7 секстиллион хувьд хүргэв". Катогийн хүрээлэн. Татаж авсан: 2008-11-17.
  3.   12 April 2009 (2009-04-12). "Zimbabwe Suspends Use of Own Currency | News | English". Voanews.com. Архивласан огноо 2009-04-14. Татаж авсан: 2010-01-07.
  4. DEMONETIZATION OF THE ZIMBABWE DOLLAR. Press Statement, Reserve Bank of Zimbabwe, 11. Juni 2015 (Memento vom 14. Juni 2015 im Internet Archive)
  5. "Zimbabwe dollar 'not back soon'". BBC News. 2009-04-12. Татаж авсан: 2009-10-02.
 Commons: Зимбабвегийн мөнгө – Викимедиа зураг, бичлэг, дууны сан