Чоймболын Шагдарсүрэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Зоригт нисгэгч Шагдарсүрэн» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Чоймболын Шагдарсүрэн
Тө. газар Монгол улс
Нас бар. 1938 он
Үндэстэн Монгол үндэстэн
Иргэн Flag of Mongolia.svg Монгол
Ажил нисгэгч
Р-5 нислэгт

Чоймболын Шагдарсүрэн (Агаарын зоригт баатар гэж алдаршсан) нь БНМАУ-ын буюу Монголын ууган нисгэгчдийн нэг, агаарын зоригт байлдагч баатар юм. Ч.Шагдарсүрэн нь 1930-1932 онд ЗХУнисэхийн сургуульд суралцан нисгэгчээр төгсөж ирсэн байна.

1935-1936 онуудад Япон болон Манж-Го улсын зүгээс БНМАУ-ын дорнод хилийн Адагдулаан,Буландэрсийн болон Халхын сүмийн мөргөлдөөнүүдэд ардын армийн нисэх отрядын бүрэлдхүүнд нисгэгчээр оролцон японы хэд хэдэн онгоцыг устгасан төдийгүй ардын цэргийн газрын ангиудыг дэмжин япон-манж-гогийн цэргийн байрлал, цэрэг, зэвсгийг агаараас тагнах, бөмбөгдөх зэргээр агаараас дэмжих үйл ажиллагаануудад идэвхитэй оролцсон байна. БНМАУ-ын Агаарын хилийг баатарлагаар хамгаалсанд нь Монголын төр Ч.Шагдарсүрэн, Д.Дэмбэрэл тэргүүтэй нисгэгчдэд БНМАУ-ын Агаарын зоригт баатар цолыг олгон цэргийн гавъяаны одонгуудаар шагнажээ.

Монголын Ардын цэргийн агаарын хүч нь ЗХу-ын онгоцны зохион бүтээгч Н.И.Поликарповын зохион бүтээсэн олон талын зориулалтын Р-5 онгоцоор зэвсэглэсэн байжээ. Ч.Шагдарсүрэн нь Их Хэлмэгдүүлэлтийн үед 1938 онд хилсээр хэлмэгдүүлэн хороосон байна. Гэхдээ түүхийн энэхүү үнэнийг нуун БНМАУ-ын Агаарын зоригт баатар Ч.Шагдарсүрэнг Халын голын байлдааны үед агаарын хүч тэнцвэргүй тулалдаанд амь үрэгдсэн гэж домог зохиосон байдаг