Зостын чуулган

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Зостын чуулган нь Манж Чин улсын үеийн Өвөр Монголын нэгэн чуулганы нэр. Зостын чуулган нь өнөөгийн Ляонин мужийн баруун хэсэг Өвөр Монголын Улаанхад хотын өмнөд хэсгийг хамарч байв.

Засаг захиргааны хуваарь[засварлах | edit source]

Зостын чуулганд Харчин баруун гарын хошуу, Харчин зүүн гарын хошуу, Харчин дундад хошуу,Түмэд зүүн гарын хошуу, Түмэд баруун гарын хошуу зэрэг 5 хошуу харьяалагдаж байжээ. Уг 5 хошуу нь тухайн үед Түмэд баруун хошууны нутаг дахь Зост хэмээх газар чуулган чуулдаг байсан тул Зостын чуулган хэмээн нэрлэжээ. Харчин таван хошууны өвөг дээдэс болбоос Чингис хааны 9 өрлөгийн нэг Урианхайн Зэлмийн үр хойчис болно.[1]

Хожуу үеийн түүх[засварлах | edit source]

Тус чуулганд 1891 оны Улаан малгайтны босогчид хятад тариачин Ян Ей Чуанаар толгойлуулж, монголчуудын эсрэг том геноцид хийсэн юм. Нангиад нар Монгол хүнийг нь алж, газрыг нь булаая! гэж уулгалан, Чин улсын засагтай сүлбээцэлдэн Харчин гурван хошуунд 48 өдөрт 150,000 монголчуудыг хяджээ.

Монголчуудыг мянга мянгаар нь бөөгнүүлж, нэг ч хүн үлдээлгүй алж байв. Нялх хүүхдийг хөлөөс нь барин савах, жадны үзүүрт өлгөх зэргээр хороож байлаа. Жирэмсэн эхийн гэдсийг хүүлж, ургийг нь харуулна. Хожим тэр хүмүүсийг оршуулах гэхэд толгой байвч бие үгүй, бие байвч толгой үгүй, бие толгой байвч мөчис үгүй гэхчлэн үзэшгүй аймшигт дүр зураг угтжээ. Маш болхи зэрлэгээр цавчилж, цохилж, тамлаж зовоож хядсан аж.

Олон монгол хүн цөс хэмхэртэл эмээж, араас улаан малгайтнууд гарч ирэх вий хэмээн Хянганыг давтал зугтаж дүрвэжээ. Сод зохиолч Инжинаш хамаг бүхнээ орхин зугтаж, Ляонинд нэгэн хуучин балгасанд орогнож нуугдаж байгаад, өвчний улмаас нас эцэслэсэн байна. Энэхүү хядлагаар Зостын чуулганы цаашид оршин тогтнох үндэс суурь ганхаж, 1911 он гэхэд нэрнээс өөр юм үлдсэнгүй.

Холбоотой мэдээлэл[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

  1. https://mongoltoli.mn/history/h/437