Зочид буудал
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |

Зочид буудал гэдэг нь богино хугацаанд төлбөртэй байраар хангадаг "байгууллага" юм. Зочид буудлын өрөөнүүд нь даржин гудас бүхий жижиг өрөөнөөс эхлээд, том бөгөөд чанартай ор, хувцасны шүүгээ, хөргөгч болон бусад гал тогооны хэрэгсэл, буйдан, телевизор, хувийн ариун цэврийн өрөөтэй том өрөөнүүд хүртэлх өргөн хүрээтэй байдаг. Жижиг, хямд зочид буудлууд нь зөвхөн үндсэн зочин үйлчилгээ, тоног төхөөрөмжийг санал болгодог.Томоохон, өндөр үнэтэй зочид буудлууд нь усан бассейн, компьютер, принтер болон бусад оффисын тоног төхөөрөмж бүхий бизнес төв, хүүхэд асрах, хурал, арга хэмжээ зохион байгуулах цэлгэр танхим, теннис эсвэл сагсан бөмбөгийн талбай, биеийн тамирын заал, ресторан, өдрийн рашаан, болон нийгмийн чиг үүргийн үйлчилгээ үзүүлдэг. Зочид буудлын өрөөнүүд ихэвчлэн дугаарлагдсан (эсвэл зарим жижиг зочид буудал буюу дэн буудалд нэрлэгдсэн) байдаг бөгөөд ингэснээр зочид өөрийн өрөөг таньж чаддаг. Зарим нэрийн, өндөр зэрэглэлийн зочид буудлууд захиалгаар чимэглэсэн өрөөнүүдтэй байдаг. Ихэнх зочид буудлууд өрөөнүүдэд, эсвэл ресторанд хоолоор үйлчилдэг. Мөн Японы капсул зочид буудлууд нь зөвхөн унтахад тохиромжтой жижиг өрөө, нийтийн ариун цэврийн өрөөнүүдтэй байдаг.
Орчин үеийн зочид буудлын урьдал нь дундад зууны Европын дэн буудал байв. 17-р зууны дунд үеэс хойш 200 орчим жилийн турш сүйх тэрэгт дэн буудлууд нь сүйх тэргээр аялагчдын байрлах байр болж байсан. Дэн буудалд 18-р зууны дунд үеэс чинээлэг үйлчлүүлэгчдэд үйлчилж эхэлсэн. Орчин үеийн анхны зочид буудлуудын нэг нь 1768 онд Эксетер хотод нээгдсэн. 19-р зууны эхэн үед баруун Европ болон Хойд Америкт зочид буудлууд олноороо тархаж, 19-р зууны сүүлчээр, ялангуяа АНУ-д тансаг зэрэглэлийн зочид буудлууд бий болж эхэлсэн.