Зул сарын баярын эвлэрэл
Дэлхийн I дайны үед 1914 оны 12 сарын 24-ны Зул сарын баярын үдэш Английн ба Германы хоорондоо дайтагч талуудын нийт 100 000 орчим цэргүүд түр эвлэрч бүтэн оройжингээ ба дараа өдөр нь хамтарч Зул сарын баярыг тэмдэглэжээ. (Герман. Weihnachtsfrieden; Англ.Christmas truce) Тэр үеэр Германы цэргүүд нуувчиндаа сүлд мод чимэглэж лаа асааж Зул сарын ёслолын дуу дуулхад Английн цэргүүд баярынхаа дууг дуулж эсрэг талын цэргүүд нэг нэгэнтэйгээ мэндчилж бэлэг солилцож эхэлжээ. Хоорондоо байлдаж байсан цэргүүд нэг нэгэндээ тамхи, хүнс, архи зэргийг бэлэглэж зарим газар цэргүүд хоорондоо хөл бөмбөг хүртэл тоглож байжээ. Фронтын завсрын бүсэд тэр орой гал бүрэн зогсч 30км гаруй фронтын зурваст Зул сарын баярыг өмнөх өдөр нь хоорондоо дайтсан цэргүүд хамтарч тэмдэглэсэн юм.
1914 оны залуус хувцасны товч цуглуулдаг нэг нэгэнтэйгээ солилцдог хоббитой байжээ. Эвлэрэлийн өдөр хоёр талын цэргүүд нэг нэгэнтэйгээ хувцасныхаа товчыг солилцож, нэгэн үсчин герман цэрэг англи цэргийн үсийг засч өгч, фронтын завсрын бүсэд хаягдсан амь үрэгдсэн цэргийн цогцсуудыг талууд хамтарч оршуулж маш онцгой үйл явдал болжээ.
Эвлэрлийн 100 жилийн ойн хөлбөмбөгийн тоглолт
[засварлах | кодоор засварлах]2014 оны 12 сард Их Британы армийн хөлбөмбөгийн баг Германы армийн хөлбөмбөгийн багтай нөхөрсөг тоглолт хийж Зул сарын баярын хөлбөмбөгийн тоглолтын 100 жилийн ойг тэмдэглэжээ.