Зундуйн Алтангэрэл

Зундуйн Алтангэрэл олноо Тахилч Зундуйн Алтангэрэл гэдгээр танил болсон (1960 онд төрж, 2019 онд нас барсан) Догшин ноён хутагт Данзанравжаагийн өвийг долоон үеэрээ агуулан хамгаалж ирсэн, уламжлал соёлоо дээдэлсэн тахилч юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

З.Алтангэрэл 1960 онд Улаанбаатар хотноо төрсөн, Дорноговь аймгийн Өргөн суманд сурч, ажиллаж байлаа. 1968 онд Сайншандын төмөр замын найман жилийн дунд сургуульд элсэн оржээ. Ноён хутагтын тахилч Г.Түдэвийн зээ хүү юм.

1977 онд Зүүнбаянгийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. 1977-1979 онд Улаанбаатар хотын тээврийн ТМС-ийг авто засварчны мэргэжлээр төгссөн байна.

Монгол улсын соён гэгээрүүлэгч V ноён хутагт Данзанравжаагийн өвийг олон нийтэд ил болгон дэлгэрүүлж, Монгол түмний бахархал хүндэтгэлийг төрүүлж, улмаар үндэсний уламжлалт соёл, зан заншил цадиг түүхээ мандуулан бадруулах үйлсэд онц гавьяа байгуулсан гэж үздэг. Өвгөдийн захиасыг даган сахиж, тангараг журмыг эрхэмлэн хичээхийн амьд үлгэр, гүн ухаан, ард түмний хайр хүндэтгэл бахархал болсон хүн юм.

1980 онд Цэргийн албанд мордож, Ардын армийн 107 дугаар ангид жолоочийн мэргэжил эзэмшсэн.

1986 онд Зүүнбаянгийн дунд сургуулийн 10 дугаар ангийг оройгоор дүүргэж, УБДС-ийн зураг ерөнхий техникийн факультетэд элсэн оржээ.

1990 онд УБДС-ийг урлал техникийн мэргэжлээр төгсч багш мэргэжил эзэмшсэн. УБДС-д суралцахын зэрэгцээ Буддын гүн ухааны чиглэлээр судлаач-түүхч мэргэжил эзэмшсэн.

1993-1998 онуудад музейн ажилтныг мэргэшүүлэх курс, Соёл урлагийн ажилтнуудыг мэргэжүүлэх Англи хэл-менежментийн тусгай курс ЕSP зэргийг тус тус төгссөн юм.

1979-1980 онд Аймгийн тээврийг удирдах газарт засварчин, галч. 1980-1983 онд Цэргийн алба хааж, улмаар албыг үргэлжлүүлэн АА-ийн 126 дугаар нэгтгэлд ахлагч цолтой жолооч-багш, 1990 онд Сайншанд хотын Төмөр замын 10 жилийн сургуульд багшаар ажилласан.

1991 оны 10 сараас Дулдуйтын Данзанравжаагийн музейг байгуулж, захирал, мөн аймгийн Музей-сургалт судалгааны төвийн захирал, 2000-2008 онд Дорноговь аймгийн Музейн захирлаар ажилласан.

1990 оноос Хамарын хийдийн зөвлөлийн дарга, 1996 оноос Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, МҮАН-ын Дорноговь аймгийн хорооны дэд дарга, Д.Равжаа судлалын төвийн нарийн бичгийн дарга, Байгаль аялал жуулчлал хөгжүүлэх “Таван дохио” ТББ-ын зөвлөлийн гишүүн, “Говийг хөгжүүлэх сан”-гийн зөвлөлийн гишүүн, “Равжаа сан”-гийн зөвлөлийн гишүүн, 2008-2016 онд Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан юм.

З.Алтангэрэл нь 1984 оноос Данзанравжаагийн тахилчийн үйл хэргийг өвлөж авч, олноо түгээн дэлгэрүүлсэн гавьяатай хүн билээ.

Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]

  • Соёлын тэргүүний ажилтан
  • Алтан гадас одон
  • Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнасан юм.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Дулдуйтын Данзанравжаа

Тахилч

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИТХ, НОЁН ХУТАГТ ДАНЗАНРАВЖААГИЙН МУЗЕЙН ЗАХИРАЛ, МУСГЗ ЗУНДУЙН АЛТАНГЭРЭЛ

З.Алтангэрэл: Тахилч болох хүнийг багаас нь бэлддэг

Тахилч

З.Алтангэрэл: Хэзээ нэгэн цагт Хамарын хийд орчмыг ухахаар хүмүүс ирнэ гэдгийг мэдэж байсан

Д.ДАНЗАНРАВЖАА ХУТАГТЫГ ДАРХАЛЖ ҮЛДЭЭСЭН ТАХИЛЧИД