Зундуйн Батсүх

Зундуйн Батсүх (1942-2012) - Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг “Бор манхан” гэдэг газар төрсөн.

1965 онд Багшийн сургуулийн дуу-хөгжмийн багшийн ангийг (анхны төгсөлт, багш Д.Жанчив) төгссөн, 1968-1969 онд ЗХУ-ын Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит Уралын Хөгжмийн Их Сургуульд суралцсан, 1969-1973 онд УБДС-ийн удирдаач-хөгжмийн зохиолчийн ангид (багш С.Гончигсумлаа) суралцаж төгсгөсөн.

1964-1966 онд Багшийн сургууль буюу Багш нарыг бэлтгэх сургуульд багш, 1966-1967 онд УАДБЧ-д найрал дууны багш, 1973-1974 онд Ховд аймгийн ХДТ-т хөгжмийн багш, 1974-1979 онд УАДБЧ-д найрал дууны ахлах багш, 1979 оноос Төв аймгийн ХДТ-т хөгжмийн багш, удирдаачаар ажиллажээ.

1968 онд МХөЗЭ-ийн гишүүн болсон. 1981 онд МХөЗЭ-ийн хорооны бүгд хурлын гишүүнээр сонгогдсон.

1977 онд МХөЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1982 онд Урлагийн гавъяат зүтгэлтэн цол хүртжээ.

2017 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Соёлын Төвийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор УГЗ Зундуйн Батсүхийн нэрэмжит болгосон.

Тайз дэлгэц, дан хөгжим, дуулаачийн бүтээлүүд туурвисан. Нийтэд түгж, зуун дамжин дуулгадсаар ирэн олон сайхан дууны ая бүтээсэн дууны мастеруудын нэг.

Дууны уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

“Адуучны хийморь” (шүлэг Ц.Чимиддорж)

“Алтан шар зам” (шүлэг Д.Пүрэвдорж)

“Гайхмаараа” (шүлэг Ж.Бадраа)

"Дуул дуул" (шүлэг Д.Бөхчулуун)

“Жолооч миний жаргал” (шүлэг Л.Дагвадорж)

“Малчин заяа” (шүлэг Ц.Чимиддорж)

“Найрсаг байгаасай” (шүлэг Ж.Бадраа)

“Таван-Эрдэнэ” (шүлэг Л.Лувсандорж)

"Хөдөө нутаг сайхан" (шүлэг Д.Пүрэвдорж)

“Хүүхэн хүний хүслэн” (шүлэг О.Сэрээнэн)

"Цэнгэл найрын дуу" / "Цэнгэлийн дуу" (шүлэг Ш.Шажинбат)

"Чи бидэн хоёр" (шүлэг Б.Лхагвасүрэн)

“Ээж минь” (шүлэг Л.Дагвадорж)

“Ээжийнхээ ачийг яалаа даа” (шүлэг Б.Лхагвасүрэн)