Jump to content

Зуун сэтгэлгээний сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Зуун сэтгэлгээний сургууль (Хятад: 諸子百家) нь Хавар Намрын улсын үе болон Байлдаант улсын үед (МЭӨ 500-221 оны орчим) цэцэглэн хөгжсөн философи, сургуулиуд байв. Тэдний цэцэглэн хөгжсөн эрин үе бол Хятадад эмх замбараагүй байдал, олныг хамарсан цэрэгжилтээр дүүрэн үймээн самуунтай үе байсан ч Хятадын философийг өрсөлдөгч төрийн байгууллагууд хөгжүүлж, ивээлдээ авч байв. Энэ үе Цинь улсн Хятадыг нэгтгэснээр төгссөн. Үүний дараа Цинь Ши Хуан, Ли Си нар сэтгэлгээг дарахын тулд ном шатааж, Күнзийн эрдэмтдийг хөнөөжээ.

сэтгэлгээний сургууль

[засварлах | кодоор засварлах]

"Хан улсын түүх"(漢書)-ын мэдээлснээр энэ хугацаанд "есөн урсгал" (九流) гэж нэрлэгддэг есөн чухал сэтгэлгээний сургууль байсан:

  1. бичгийн зүйл (儒家) — Энэ сургуулийн алдартай хүмүүс нь Күнз, Мэнз (孟子), Сюнь-цзы (荀子) юм. Энэ сургууль хожим нь Күнзийн сургаал болж хөгжсөн.
  2. бомбын зүйл (道家) — Энэ сургуулийн алдартай хүмүүс нь Лао-цзы, Жуан-цзы (莊子) юм. Энэ сургууль хожим нь Бумбын шашин болж хөгжсөн.
  3. билиг аргын зүйл (陰陽家) — Энэ сургуулийн алдартай хүмүүсийн тоонд Зоу Янь (鄒衍) болон бусад хүмүүс багтдаг.
  4. цаазын зүйл (法家) — Энэ сургуулийн алдартай хүмүүсийн тоонд Гуан Жун (管仲), Шан Ян (商鞅), Хан Фэй (韓非) болон бусад хүмүүс багтдаг.
  5. нэрийн зүйл (名家) — Энэ сургуулийн алдартай хүмүүсийн тоонд Хуи Ши (惠施) болон бусад хүмүүс багтдаг.
  6. эрхүүтийн зүйл (墨家) — Энэ сургуулийн алдартай хүмүүсийн тоонд Мо Ди болон бусад хүмүүс багтдаг.
  7. хөндлөн гулдын зүйл (縱橫家) — Энэ сургуулийн алдартай хүмүүсийн тоонд Гуйгуцзы (鬼谷子), Су Цинь (蘇秦), Жан И (張儀) болон бусад хүмүүс багтдаг.
  8. бага сагагийн зүйл (雜家) — Энэ сургуулийн алдартай хүмүүсийн тоонд Лю Бувэй (呂不韋) болон бусад хүмүүс багтдаг.
  9. тариалангийн зүйл (農家) — Энэ сургуулийн алдартай хүмүүсийн тоонд Шү Син (許行) болон бусад хүмүүс багтдаг.