Jump to content

Зэнээмядарын Батбаяр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Зэнээмядарын Батбаяр
Усны газрын дарга
Албан тушаал хашсан
2005–2012
2024–одоо
Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Албан тушаал хашсан
2016–2021
Хувийн мэдээлэл
Төрсөн(1974-02-19)2 сарын 19, 1974
Төгссөн сургуульБудапештын их сургууль(ELTE)
МэргэжилХуульч

Зэнээмядарын Батбаяр нь 2024 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын даргаар ажиллаж байгаа төрийн албан хаагч бөгөөд Монгол Улсын усны нөөцийн менежмент, ундны усны чанар, байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажилладаг нэгэн юм.

З.Батбаяр нь 1974 оны хоёрдугаар сарын 19-нд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн.

Тэрээр 1982-1992 онд Улаанбаатар хотын 1-р дунд сургуульд бүрэн боловсрол эзэмшиж, 1992-1993 онд МУИС-ийн Хууль зүйн факультетэд суралцсан.

1993-1994 онд Будапешт хотын хэлний бэлтгэлийн сургуульд, 1994-1999 онд Өтвөш Лорандын их сургуулийн Хууль зүйн факультетэд суралцан боловсролын докторын зэрэг хамгаалсан.[1] Дараа нь 2003-2004 онд Улаанбаатар хотод Маастрихтийн их сургуулийн MBA дээд курсийг дүүргэсэн.

  • 1999–2003 онд “Номин холдинг” ХХК -ийн хуулийн зөвлөх
  • 2003–2005 онд УИД ХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2005-2012 онд ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын орлогч дарга
  • 2012–2014 онд Монгол Улсын Сангийн сайдын зөвлөх
  • 2013–2016 онд Монгол улс дахь парламентад суудал бүхий намын гадаад асуудал хариуцсан нарийн бичгийн дарга
  • 2016–2021 онд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд[2]
  • 2022–2023 онд Шихихутуг их сургуулийн судалгааны багийн ахлагч[3]
  • 2024 оноос өнөөг хүртэлЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга[4]
  1. "ELTE-sek messzi földről - dr. Batbayar Zeneemyadar | ELTE Alumni l Online Platform". ELTE Alumni (Мажар хэлээр). Татаж авсан: 2025-10-28.[permanent dead link]
  2. gogo.mn. "Дөрвөн Элчин сайдыг шинээр томилов". gogo.mn. Татаж авсан: 2025-10-28.
  3. "Эрдмийн зөвлөл". Шихихутуг Их Сургууль. Татаж авсан: 2025-10-28.
  4. "Усны агентлагийг З.Батбаяр удирдахаар боллоо". www.polit.mn (Англи хэлээр). 2023-08-22. Татаж авсан: 2025-10-28.