Зээлийн батлан даалтын сан

Зээлийн батлан даалтын сан (Англи: Credit Guarantee Fund Of Mongolia) нь барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд юм.
Зээлдэгч банк санхүүгийн байгууллагад гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд зээлдэгчийн өмнөөс үүрэг гүйцэтгэхийг Батлан даалт гэнэ.
Зээлийн батлан даалтын сан нь Монгол улсад Батлан даалттай зээлийн тогтолцоог хэрэгжүүлэн ажиллагч "Азийн батлан даалттай зээлийг дэмжигч байгууллагуудын холбоо"-ны гишүүн юм.[1]
Түүхэн замнал
[засварлах | кодоор засварлах]
Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль анх 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Их Хурлаар батлагдав.
2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Үүсгэн байгуулагчдын хурлаар дүрмийг баталж, Удирдах зөвлөлийг байгуулав.
2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн батлан даалт гаргах чиглэлээр Төрийн банктай “Хамтран ажиллах гэрээ” байгуулав.
2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг албан ёсоор нээж 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн батлан даалтын хороо хуралдаж Сангийн анхны батлан даалтыг гаргав.
2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Европын сэргээн босголтын банк болон Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын донор байгууллагуудад үйл ажиллагаагаа танилцуулав.
2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Техникийн туслалцаа үзүүлэх бэлтгэл ажлыг хангах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас техникийн туслалцааны зөвлөх багийг ажиллуулав.
2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын Засгийн Газар Азын хөгжлийн банктай, ЗБДС АХБ-тай төсөл хэрэгжүүлэх гэрээг тус тус байгуулав.
2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар "Эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” МОН3338 Төслийн гэрээг Монгол Улсын Их хурлаас соёрхон батлав.
2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Арилжааны банкнуудтай Төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулав.
2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих, зорилготой “Ажлын байрыг дэмжих” зээлд батлан даалт гаргаж эхлэв.
2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын засгийн газрын “Төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлогo”-ын хүрээнд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргаж эхлэв.
2022 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдөр Азийн батлан даалтыг дэмжигч байгууллагуудын холбоо (АБДБХ)-ны 30 дахь удаагийн сургалтын хөтөлбөрийг цахимаар зохион байгуулав.
2023 оны 08 дугаар сарын 07-11-ний өдрүүдэд Азийн батлан даалтыг дэмжигч байгууллагуудын холбоо (АБДБХ)-ны 35 дахь удаагийн дээд түвшний чуулганыг Монгол улсад анх удаагаа зохион байгуулав.
2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Зээлийн батлан даалтын сан анхны бүс хариуцсан салбараа Өвөрхангай аймагт нээлээ.
2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Зээлийн батлан даалтын сангийн Зүүн бүс хариуцсан салбар Дорнод аймагт нээлээ хийв.
2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Зээлийн батлан даалтын сангийн Хойд бүс хариуцсан салбар Орхон аймагт нээлтээ хийв.
2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Засгийн газраас баталсан “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд Шинэ хоршооны гишүүн малчны зээлд 100 хүртэлх хувьд батлан даалт гаргаж эхэллээ.
2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Зээлийн батлан даалтын сангийн Төвийн бүс хариуцсан салбар Дархан-Уул аймагт нээлтээ хийв.
Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль
[засварлах | кодоор засварлах]Эрх зүйн байдал
[засварлах | кодоор засварлах]- Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд юм.
Зээлийн батлан даалтын сангийн зорилго
[засварлах | кодоор засварлах]- Барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оршино.
Уриа үг
[засварлах | кодоор засварлах]Батлан даалтын дэмжлэг
Баялаг бүтээгчдийн хөгжил
Батлан даалтын бүтээгдэхүүн
[засварлах | кодоор засварлах]- Үндсэн батлан даалт
- Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй батлан даалт
- ББСБ-ын батлан даалт
- Орон нутгийн ипотекийн зээлийн (жилийн 6%) урьдчилгаа төлбөрийн батлан даалт
- Орон нутгийн ипотекийн зээлийн (жилийн 3%) урьдчилгаа төлбөрийн батлан даалт
- Хүнсний хангамж, аюулгүй байдлын хүрээнд хэрэгжих хөнгөлөлттэй зээлийн батлан даалт
- Эмэгтэй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих батлан даалт
- Хоршооны гишүүн малчны хөнгөлөлттэй зээлийн батлан даалт
- Ногоон бизнесийг дэмжих батлан даалттай зээл
- Экспортыг дэмжих батлан даалтын зээл
Батлан даалтын шимтгэл
[засварлах | кодоор засварлах]Батлан даалтын шимтгэл нь зээлдэгчийн өмнөөс банк, санхүүгийн байгууллагад үүрэг хүлээсний төлбөр юм.
Сан нь батлан даалтын шимтгэлээр нөөц сан бүрдүүлж зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон үед зээлдэгчийн өмнөөс банканд үүрэг гүйцэтгэдэг.
Батлан даалттай зээл олгох дараалал
[засварлах | кодоор засварлах]- Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь хүсэлтээ банкны салбар нэгжид гаргана.
- Банк нь зээл олгох шийдвэр, дүгнэлт гаргаж, шийдвэрээ Зээлийн батлан даалтын санд хүргүүлнэ.
- Сан нь батлан даалт гаргах эсэхийг ажлын 10 хүртэлх хоногт судална. /Батлан даалтын төрлөөс хамаарна/
- Зээлийн батлан даалтын сангийн зээлийн хороо Батлан даалт гаргах эсэхийг шийдвэрлэнэ.
- Банк нь зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ байгуулна.
- Зээл олгоно.
Зээлийн батлан даалтын сангийн хаяг байршил
[засварлах | кодоор засварлах]| Байршил | Хаяг | И-мэйл | Утас |
|---|---|---|---|
| Төв оффис | Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны гүүрний баруун хойно, Гэрэгэ тауэр, 6-р давхар. | info@cgf.mn | 77002035 |
| Хангайн бүс хариуцсан салбар | Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Арвайхээр, Цэнтрал плаза худалдаа үйлчилгээний төвийн 2 давхар 201 тоот | khangai_info@cgf.mn | 75112035 |
| Зүүн бүс хариуцсан салбар | Дорнод аймаг, Хэрлэн сум, 7-р баг, Маршал хотхон, 76б байр, 17 тоот | dornod_info@cgf.mn | 77009799 |
| Төвийн бүс хариуцсан салбар | Дархан-Уул аймаг, ХХААХҮЯ-ны байрны 1 давхарт | tuv_info@cgf.mn | 77072035 |
| Хойд бүс хариуцсан салбар | Орхон аймаг, Баян-өндөр сум, 4-р баг, Хүрэнбулаг, Амгалан оршихуй төв, 2 давхарт, 202 тоот | orkhon_info@cgf.mn | 77079939 |
Байгууллагын албан ёсны цахим хуудас
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Зээлийн батлан даалтын сан". cgf.mn (Англи хэлээр). Эх хувилбараас архивласан: 2025-01-23. Татаж авсан: 2025-12-24.