Jump to content

Зүмпэрэлийн Гүнсэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Зохиолч, Мэс заслын эмч Зүмпэрэлийн Гүнсэн нь 1941 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд төржээ. Тэрээр Монголын зохиолчдын эвлэлийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагналтай үргэлжилсэн үг, жүжиг, яруу найргийн олон бүтээл туурвисан зохиолч төдийгүй Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Мэс заслын эмч, Мэс заслын тасгийн эрхлэгч, Нэгдсэн эмнэлэгийн Ерөнхий эмчийн ажлыг хийж байсан эмч хүн байсан. Тэрээр хот, хөдөөгийн театруудад Хүргэн хүү ирлээ, Нугын цэцгийг хайрлаж яваарай, Чин зоригт Олзвой хүү, Галын дөл өөдөө зэрэг драмын болон хөгжимт жүжгийн 10 гаруй бүтээл туурвин тоглуулсан. Мөн үргэлжилсэн үгийн Жайраг, Намрын шөнө, Аргалын цэнхэр утаа, Одонт Дансран зэрэг богино өгүүллэгүүдийг зохиосон бөгөөд түүний Намрын шөнө өгүүллэг нь Монголын шилдэг өгүүллэг номд хэвлэгдсэн. Тэрээр мөн 30 гаруй дууны шүлэг бичиж туурвиснаас Зулай цагаан Алтай дуу нь Монголын ард түмэнд түгсэн 20-р зууны шилдэг дууны нэг болсон. Зулай цагаан Алтай дуу нь Говь-Алтай аймгийн сүлд дуу бөгөөд Солонгос, Япон, ОХУ-ын зэрэг олон улсын дуучид дуулсан дуу юм.