Зүүнгарын Төвөдийг байлдан дагуулсан нь
| Зүүнгарын Төвөдийг байлдан дагуулсан нь | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Хамаарах дайн: Зүүнгар–Чин улсын дайн | |||||||||
Зүүнгарын Төвөдийг байлдан дагуулсаныг харуулсан газрын зураг | |||||||||
| |||||||||
| Байлдагч талууд | |||||||||
|
|
| ||||||||
| Командлагч болон удирдагчид | |||||||||
|
|
| ||||||||
| Холбогдох ангиуд | |||||||||
|
|
| ||||||||
| Цэргийн хүч | |||||||||
| 6,000–10,000 | 14,500–16,000 | ||||||||
| Хохирол | |||||||||
| Хүнд, гэхдээ дайснуудаасаа бага |
Сүйрлийн хүнд:
| ||||||||
Зүүнгарын Төвөдийг байлдан дагуулсан нь буюу Зүүнгарын Төвөдийн төв хэсгийг эзэлсэн нь,[1] Зүүнгарын Хаант Улс болон Хошуудын хант улс хооронд, Чин улсын дэмжлэгтэйгээр 1716 оноос 1720 он хүртэл өрнөсөн цэргийн мөргөлдөөн байв.
Энэ байлдан дагуулалт нь Зүүнгаруудын Төвөд рүү хийсэн сүүлчийн Төвд рүү хийсэн Монголын довтолгоо байсан бөгөөд тэд Төвөд дэх Чин улсын нөлөөг эсэргүүцэн тус бүс нутаг руу довтолсон юм. Энэ аян дайныг Зүүнгарын Цэвээнравдан хааны дүү Их Цэрэндондов удирдсан бөгөөд тэрээр өөрийн ах, Цэвээнравдан хааны эрх мэдлийн дор байв.
Энэхүү аян дайны үеэр Зүүнгарууд Хошуудууд болон төвөдүүдтэй тулалдаж, Лхас хотыг эзэлснээр Лазан хаан амиа алджээ. Мөн Лхасыг эзэлснээр тэдний засаглал уналтад орж, Хошуудын хаант улс мөн мөхсөн байна.
Зүүнгарын байлдан дагуулалт богино хугацаанд үргэлжилж, бүс нутгийг эзэлсэн хугацаа нь ойролцоогоор 1717 оноос 1720 он хүртэл байв. Энэ хугацаанд Зүүнгарууд тухайн бүс нутагт цэргийн засаг захиргаа тогтоож, Төвөдийн цэргийн бүтцэд нөлөөлсөн байна.[1]
1720 онд Чин улс Сюнь хунтайж Иньтийн удирдлага дор томоохон цэрэг илгээж Төвөдыг эзлэх зорилготой аян дайн хийв. Энэ их цэрэг Зүүнгаруудыг хөөн гаргаж, улмаар Төвөд дэх Чин улсын засаглал тогтсон бөгөөд энэ нь Синьхайн хувьсгал хүртэл үргэлжилсэн юм.
Өмнөтгөл
[засварлах | кодоор засварлах]1637 онд Хошуудын ноён Төрбайх (удахгүй гүүш хаан) нь Зүүнгарын хаант улсын үндэслэгч Эрдэнэбаатар хунтайжын дэмжлэгтэйгээр Халх монголын Цогт хунтайжын цэргүүдийг Улаанхуйн тулалдаанд ялав.[2] Удалгүй тэд 1638 онд Лхаст очсон бөгөөд тэнд 5-р Далай лам тэдэнд цол хэргэм олгосон байна.[3] Эрдэнэбаатард “Хунтайж” цол хүртээд, Төрбайхийн охин Амин Даратай гэрлүүлж түүний дараа Зүүнгар нутагруу буцжээ.[4]
Харин Төрбайх “Гүүш хаан” болон “Шашны эзэн Чогьял” гэсэн цолыг авчээ.[5] Үүний дараа Хошуудууд Амдо руу нүүдэллэн суурьшиж, ойролцоогоор 100,000 улс тухайн бүс нутагт иржээ.[6] Дараа нь 5-р Далай ламын тагнуулууд Гүүш хаанд түүний эсрэг боломжит эвсэл байгуулагдаж байгаа тухай мэдээлжээ. Учир нь Цангпа улсын болон Бери улсын хүчнүүд нэгдэл байгуулахыг оролдсон байна.[7] Үүний дараа Гүүш хан Хам болон Ү-Цанг руу довтолж,[8] Төвөдийг нэгтгэн 5-р Далай ламын засаглалыг тогтоосон байна.[9] Улмаар Гандэн Фодранг засгийн хэлбэрээр байгуулагдаж, 1959 он хүртэл оршин тогтносон.[10]

1682 онд 5-р Далай лам нас барсан бөгөөд түүний үхлийг дараа нь Дэсри Сангье Гяцо нууцалжээ. Дараа нь тэр Энх амгаланд гомдол илгээж, Хошуудуудыг хянах боломжгүй болсон тухай мэдээлсэн байна. Энэ нь Чин улсын өнөөгийн Хөхнуур муж болон зүүн Хамыг эзлэхэд хүргэв.[11]
Дараа нь Зүүнгарын хаант улс Энх амгаланд элч илгээж 5-р Далай ламын үхлийг мэдэгдсэн. Үүний хариуд Канси Лхас руу элч илгээж Цанъян Гяцог 6-р Далай ламаар өргөмжилжээ.[12] Гэвч 6-р Далай лам нь сүм хийдийн амьдрал гэхээсээ илүү архи, биеэ үнэлэлт болон яруу найраг сонирхдог байв.[13]
1698 онд Чин улс болон Хошуудуудын хооронд Төвөдийн хяналтын асуудлаар хурцадмал байдал нэмэгдэв. Дараа нь 1701 оны 1-р сарын 28-нд Манжийн Найман хошууны 2,000 орчим цэрэг Манпигийн удирдлага дор Дартседод Дартседогийн тулалдаанд Хошуудуудтай тулалдсан бөгөөд Хошуудууд ихээхэн хохирол амсжээ.[14] 1703 онд Энх амгалан болон Лазан хааны шахалтаар 6-р Далай ламыг огцруулжээ.[13]
Дэсри Сангье Гяцо Лазан хааныг хордуулж алахыг оролдсон боловч амьд үлджээ.[15] Удалгүй 1705 эсвэл 1706 онд Дэсри Сангье Гяцoг Лазан хаан алж, түүний оронд шинэ “Далай лам” болох Еше Гяцо-г өргөмжилсөн. Гэвч энэ нь Хошуудын ноёдууд болон ихэнх Шарын шашины ламуудад хүлээн зөвшөөрөгдөөгүй.[16]
Эцэст нь гурван Шарын шашины ламууд Зүүнгарын хаант улсаас дэмжлэг хүссэнээр,[17] Их Цэрэндондов ойролцоогоор 6,000–10,000 цэрэгтэйгээр Төвөд рүү хөдөлжээ.[18][19] Түүнтэй хамт Чомбол, Товч, Санжи болон Дугар Зайсан нар явжээ.[20] Түүний цэргүүд жад, галт зэвсэг, нум сум, сэлэм болон хутгаар зэвсэглэгдсэн байв.[21]
Байлдан дагуулалт
[засварлах | кодоор засварлах]
Зүүнгарууд Хөхнуур руу орох хоёр гарцыг хянах зорилгоор довтолсон бөгөөд Цэвээнравдан хаан Нгари болон Хамил тойрогийг эзлэхийг зорьж байв. Нгари мужид байрлаж байсан Ханченне Лазан хаанд Зүүнгаруудын Төвөдийн төв хэсэгт хийж буй довтолгооны талаар мэдээлжээ. Үүний улмаас Нгаригийн замаар явахыг орхиж, Зүүнгарууд шинэ зам сонгосон байна.[22]
Дараа нь Зүүнгарууд Кериянгаас Нгатсанг руу явах замдаа Нгатсангийг тонон дээрэмджээ.[23] Урт зам туулснаас шалтгаалан Зүүнгарууд их хэмжээний алдагдал хүлээсэн байна.[24] Удалгүй тэд Нгатсангт 3,000–4,000 орчим цэрэгтэйгээр цэргийн хуаран байгуулжээ.
Харин Лазан хаан 100 цэргүүд тагнуулын үүрэгтэйгээр илгээсэн бөгөөд энэ нь Тэнгри нуурын ойролцоо жижиг тулалдаанд хүргэсэн байна. Дараа нь Лазан хаан Тэнгэр нуурыг бэхлэж, өөрийн хүү Сурц тайжийн хамт нийт 10,000 орчим Хошууд–Төвөдийн цэргийг бүрдүүлсэн бөгөөд үүнд 2,000 Хошууд, 7,000 Төвөд цэрэг багтжээ.[25]

Францын түүхч Рене Груссетийн бичсэнээр, 1717 оны зун Зүүнгарууд Төвөдөд ирсний дараа Лазан хаан Тэнгэр нуурын бүсэд тэднийг ойролцоогоор 3 сарын турш тогтоон барьжээ. Гэвч хүчний харьцаа дутсанаас болж тэр Лхас руу ухарч, Будала ордонг бэхэлсэн байна.[26]
Зүүнгаруудыг Чин улсын Ши Идэ “нохойн мах идэж, дэмжлэггүй байсан” гэж дүрсэлсэн бол Есүс Христын номлогч Ипполито Десидери Их Цэрэндондовыг Македонийн Агуу Александртэй адилтган бичжээ.[19] Гэсэн ч Чин улсын 100,000 цэрэг Төвөд рүү хөдөлсөнгүй, учир нь тэд Зүүнгарууд их алдагдал хүлээн, Лхасыг эзэлж чадахгүй гэж үзсэн байна. Харин Лха-бзангын хүсэлтээр хөдөлгөөн эхэлж, Эрэнтэй 7,000 орчим цэрэгтэйгээр Төвөд рүү илгээгджээ.

1717 оны 8-р сарын 25-нд Зүүнгарууд Ларгийн даваагаар нэвтэрч, 500 орчим Хошууд цэрэгтэй тулалдсан байна. Тэд бага хохирол амсаж, Кундүй ламын хийдийг тонон дээрэмджээ.[25]
Дараа нь Лазан хаан, Сурц тайж болон Лувсанач тайж нар 10,500 орчим цэрэгтэйгээр 5,000 орчим Зүүнгар цэрэг рүү довтолсон боловч тооны давуу байдалтай байсан ч Хошуудууд ялагдсан, учир нь Зүүнгарууд зөвхөн бага хохирол амссан байна. Удалгүй Зүүнгарын арми 1717 оны 10-р сарын 8-нд Лхаса хотод хүрчээ.[27]
Дараа нь Төвөдийн командлагч Аронгпа Зүүнгаруудыг отолт хийхийг оролдсон боловч тэд довтолгооныг урьдчилан мэдсэн тул бүтэлгүйтжээ.[28] Полхане Топгие дахин довтлохыг оролдсон боловч бүтэлгүйтэж, түүний туслах болон төвөд командлагч Бумтангпа тулалдаанд амь үрэгджээ.[29]

Удалгүй 1717 оны 11-р сарын 30-нд Их Цэрэндондов Лхас хотод довтолж, сүм хийдүүдийг дээрэмдэн хотын хүн амыг олноор нь хяджээ.[19] Тэр мөн хуурамч Далай лам Еше Гяцог огцруулж, 7-р Далай ламыг томилсон. Гэвч тэр 7-р Далай ламыг Лхас руу авчраагүй нь Шарын шашины ламуудын итгэлийг алдсан байна.[30]
1717 оны 12-р сарын 2-нд Зүүнгарууд Будала ордонг довтолж, Лазан хаан алагдсанаар Хошуудын хант улс нуран унажээ.[26] Удалгүй Эрэнтэйн цэргүүд Хар Усад хүрсэн бөгөөд Зүүнгарын арми Чин улсын тусламжийн цэргийг бүслэн устгаж, Хар Усны тулалдаанд, Шинин орчмын бүсэд Чин улсын тусламжийн хүчийг бут цохисон байна.[31]
Үр дагавар
[засварлах | кодоор засварлах]Зүүнгаруудын байлдан дагуулалтын дараа Иньтигийн удирдлага дор 300,000 орчим Чин улсын цэрэг Шинин хотод төвлөрсөн байна. Харин Их Цэрэндондов, ах Цэвээнравдан хаанаас ирж болзошгүй хариу довтолгооноос эмээж байв.[32]
Удалгүй Чин улсын экспедиц Хан үндэстэн, Халх, Өвөр монголын хүчнүүдээс бүрдсэн тул Зүүнгаруудаас Төвөдыг чөлөөлж чаджээ.[18] Чөлөөлөлтийн дараа Гандэн Фодранг Чин улсын эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Зүүнгарууд Кагьюпа болон Ньингмапа урсгалын сүм хийд, хийдүүдийг дээрэмдсэн тул шашны харилцаанд хурцадмал байдал үүссэн байна. Учир нь Их Цэрэндондов нь Шарын шашиныг дэмжиж байв.[33]
Энэхүү байлдан дагуулалт нь Төвөдийн цэргийн хөгжилд нөлөөлсөн бөгөөд,[1] Зүүнгаруудын галт зэвсэг, жадны тактик болон “Замбурак” буюу тэмээ дээр суурилуулсан их буу ашиглах арга барил нутагшсан байна. Үүний үр дүнд 1727–1728 оны Төвөдийн иргэний дайнд Зүүнгарын их буу, партизан тактик ашиглагдсан байдаг.[34]
Зүүнгарын Төвөдөд байгуулсан цэргийн захиргаа нь Чин цэргүүд ирсний дараа өөрсдийн их бууг үйлдвэрлэж эхэлсэн. Тэд Чамдогоос төмөр олборлон Зүүнгарын зэвсэг үйлдвэрлэлд ашиглаж байв. Зүүнгарын оргон зайлсан цэрэг Төгсийн тэмдэглэлээр, Их Цэрэндондовын арми ойролцоогоор 9 их буутай байсан бөгөөд тэдгээрийн 5-ыг нь булж, үлдсэнийг Дайш Цэвд өгсөн байна.[35]
Мөн Зүүнгаруудын жадны хэрэглээ Төвөдийн армид нөлөөлсөн бөгөөд,[36] Полхане Топгиег жад хэрэглэх тактикийг өдөр тутмын сургалтад нэвтрүүлэхэд хүргэсэн. Тэрээр 1723 оны Нгатсангийн кампанит ажлын үеэр жад, галт зэвсэг, их буу болон нум сумыг хамтад нь ашиглах сургалтыг тогтмол хийдэг болсон байна. Полхане болон түүний хүчний гардан тулалдааны арга барил Зүүнгарын зэвсэгт тактикийн нөлөөгөөр өөрчлөгджээ.[37]
Зүүнгарууд мөн довтолгооны үеэр Төвөд рүү шинэ замууд нээж, уулын бүсэд цэргийн хуаран, бэхлэлт байгуулан галт зэвсгийг үр ашигтай ашиглах тактик нэвтрүүлжээ. Энэ нь дарьт зэвсэг бүхий эзэнт гүрнүүдийн цэргийн технологийн нөлөөг Төвөдөд дамжуулсан хэрэг байв.[38]
Лавлагаа
[засварлах | кодоор засварлах]- 1 2 3 4 Solomon & Alice 2020, х. 57.
- ↑ Adle 2003, х. 147.
- ↑ Dhondup 1984, х. 19–20.
- ↑ Adle 2003, х. 146.
- ↑ Spencer 2018, х. 26–27.
- ↑ Spencer 2018, х. 27–28.
- ↑ Dhondup 1984, х. 20.
- ↑ Zahiruddin 1995, х. 195–197.
- ↑ Uspensky 2014, х. 232.
- ↑ Snellgrove & Richardson 2003, х. 197.
- ↑ Smith 1997, х. 117–120.
- ↑ Smith 1997, х. 120–121.
- 1 2 Karenina 2006, х. 2006.
- ↑ Yingcong 2009, х. 61.
- ↑ Schwieger 2015, х. 117–118.
- ↑ Schwieger 2015, х. 119–121.
- ↑ Mullin 2001, х. 285.
- 1 2 Baabar 1999, х. 85.
- 1 2 3 Perdue 2005, х. 234.
- ↑ Solomon & Alice 2020, х. 74.
- ↑ Solomon & Alice 2020, х. 97.
- ↑ Solomon & Alice 2020, х. 71.
- ↑ Solomon & Alice 2020, х. 74–75.
- ↑ Solomon & Alice 2020, х. 76.
- 1 2 Solomon & Alice 2020, х. 83.
- 1 2 Rene 1970, х. 524.
- ↑ Solomon & Alice 2020, х. 84.
- ↑ Solomon & Alice 2020, х. 85.
- ↑ Solomon & Alice 2020, х. 85–86.
- ↑ Schwieger 2015, х. 119–120.
- ↑ Perdue 2005, х. 234–235.
- ↑ Perdue 2005, х. 235.
- ↑ Baabar 1999, х. 85–86.
- ↑ Solomon & Alice 2020, х. 99–101.
- ↑ Solomon & Alice 2020, х. 103–104.
- ↑ Solomon & Alice 2020, х. 105.
- ↑ Solomon & Alice 2020, х. 106.
- ↑ Solomon & Alice 2020, х. 107–108.
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- Solomon, George Fitzherbert; Alice, Travers (12 March 2020). "The Ganden Phodrang's Military Institutions and Culture between the 17th and the 20thCenturies, at a Crossroads of Influences" (PDF). Asian Influences on Tibetan Military History between the 17th and 20th Centuries. 53: 367.
- Smith, Warren W. Jr. (1997). Tibetan Nation: A History Of Tibetan Nationalism And Sino-tibetan Relations (PDF). LEM, Proceedings of the International Scientific Conference. ISBN 978-0-8133-3280-2. Эх хувилбараас (PDF) архивласан: 2025-12-07. Татаж авсан: 2026-04-10.
- Karenina, Kollmar-Paulenz (15 February 2006). A Short History of Tibet (Герман хэлээр) (1st хэвлэл). Munich: CHBeck. х. 216. ISBN 978-3406541001.
{{cite book}}: CS1 maint: date and year (link) - Yingcong, Dai (2009). The Sichuan frontier and Tibet: imperial strategy in the early Qing: imperial strategy in the early Qing. University of Washington Press. ISBN 978-0-295-98952-5.
- Schwieger, Peter (2015). The Dalai Lama and the Emperor of China: A Political History of the Tibetan Institution of Reincarnation. Columbia University Press.
- Mullin, Glenn H. (2001). The Fourteen Dalai Lamas: A Sacred Legacy of Reincarnation. Clear Light Pub. ISBN 978-1-57416-039-0.
- Baabar (1999). History of Mongolia, from World Power to Soviet Satelite. White Horse Press, University of Cambridge, Baabar. х. 456.
{{cite book}}: CS1 maint: date and year (link) - Rene, Grousset (January 1, 1970). Empire of the Steppes--History of Central Asia. Rutgers University Press. ISBN 978-0813513041.
{{cite book}}: CS1 maint: date and year (link) - Perdue, Peter C. (2005). China Marches West: The Qing conquest of Central Eurasia (PDF). Cambridge, Massuchuchets: The Belknap press of Harvard university press, Peter C. Perdue. х. 725. ISBN 0-674-01684-X.
- Adle, Chahryar (2003). History of Civilizations of Central Asia (5th хэвлэл). UNESCO, Adle Chahrayar. х. 934. ISBN 978-8120820463.
- Dhondup, K. (1984). The Water-Horse and Other Years: A History of 17th and 18th Century Tibet (PDF). 978-8185102344: Library of Tibetan Works & Archives. ISBN 978-8185102344. Эх хувилбараас (PDF) архивласан: 2025-05-26. Татаж авсан: 2026-04-10.
{{cite book}}: CS1 maint: date and year (link) CS1 maint: location (link) - Spencer, Haines R. (2018). "Charismatic Authority in Context: An Explanation of Guushi Khan's Swift Rise to Power in the Early 17th Century". MONGOLICA: AN INTERNATIONAL JOURNAL OF MONGOL STUDIES. 52.
- Zahiruddin, Ahmad (1995). A History of Tibet by the Fifth Dalai Lama of Tibet (English translation of Bod kyi deb ther dpyid kyi rgyal mo’i glu dbyangs). Vol. 2. Bloomington: Research Institute for Inner Asian Studies, Indiana University. х. 195–196. ISBN 0-933070-32-2.
{{cite book}}: CS1 maint: date and year (link) - Uspensky, Vladimir (2014). "The Status of Tibet In the Seventeenth – Early Eighteenth Centuries: A Mongolian Perspective" (PDF). Proceedings of the international conference "Manchu and Tibetan studies.
- Snellgrove, David; Richardson, Hugh (2003). A Cultural History of Tibet (3rd хэвлэл). Boston & London: Shambala Publications, Inc. ISBN 0-87773-354-6.
{{cite book}}: CS1 maint: date and year (link)