Зүүнгар–Оросын мөргөлдөөн
| Зүүнгар–Оросын мөргөлдөөн | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Шведийн олзлогдогч Йохан Густав Ренатынын Зүүнгар нутгийн газрын зураг | |||||||||
| |||||||||
| Байлдагч талууд | |||||||||
|
|
| ||||||||
| Командлагч болон удирдагчид | |||||||||
|
|
| ||||||||
Зүүнгар-Оросын мөргөлдөөн[a] нь 17-оос 18-р зууны үед Зүүнгарын хаант улс болон Оросын Хаант улсын хооронд явагдсан цэргийн мөргөлдөөн, экспедиц, дайралтын цуврал байв. Энэ нь Зүүнгар Өмнөд Сибирийг эзлэн авахад хүргэсэн бөгөөд Оросууд Яркентэд алтны уурхай байрлуулж чадалгүй, Төв Азийг эзлэн түрэмгийлэх ажиллагаагаа зогсоосон юм.
Өмнөтгөл
[засварлах | кодоор засварлах]
16-р зуунд Оросууд Казань хотыг эзлэн авч, Астрахань хаант улсыг устгаснаар Оросууд 1582 онд Сибирь рүү тэлэлтээ эхлүүлсэн бөгөөд Ермак Тимофеевичийн удирдлага дор Сибирийн хаант улсын захирагч Кучум ханы харьяанд байсан Вогулуудын нутаг дэвсгэрт довтлов. Хожим нь Татарын дайралт, дараа нь Оросын довтолгооны дараа тэд Сибирийн хаант улсыг амжилттай нэгтгэж, худалдааны замуудыг суурьшуулж, аюулгүй болгох хот, суурин газруудыг бий болгосон. 1614 онд Ойрадууд Томь голын эргэн тойронд Абин, Шор нар амьдардаг Кузнецкийн сав газрыг эзэлж, тэнд уул уурхай, төмөр боловсруулах ажил эрхэлж байжээ. Ойрадууд мөн Иртышийн дунд болон дээд хэсгийн дагуух бүх давстай нууруудыг эзэмших эрхтэй болсон.[2]
Гэсэн хэдий ч тус бүс нутагт амьдарч байсан энгийн иргэд ойрадуудад алба гувчуур төлөх, ажиллахаас татгалзжээ. Энэ нь ойрадууд 1622 онд Кузнецкийг бүслэхэд хүргэсэн боловч хотыг эзэлж чадаагүй юм.[2] Хожим нь 1634 онд Чоросын хунтайж Хархулын хүү Эрдэнэбаатар хунтайж Эмил голын дээд хэсэг, Тарвагатайн нурууны өмнөд хэсэгт Зүүнгарын хаант улсыг байгуулжээ. Тэрээр оросуудтай найрсаг харилцаа тогтоож, тэдэнд давсны уурхайд нэвтрэх, өөрийн нутаг дэвсгэрт суурьших боломжийг олгосон юм.[3] Гэсэн хэдий ч Эрдэнийн хүү Сэнгэ оросууд болон Халхууд руу довтолсон тул Зүүнгар болон оросуудын харилцаа тасарчээ.
Мөргөлдөөний явц
[засварлах | кодоор засварлах]
Енисей, Бий руу довтолж эзэлсэн нь
[засварлах | кодоор засварлах]1665 онд Зүүнгарын хаант улсын Хунтайж, Сэнгэ Хакасын дэмжлэгтэйгээр Енисей мөрөн рүү довтлов. Зүүнгарууд Красноярскийн цайз руу дайрж, Красноярск болон түүний ойр орчмын оршин суугчид тэднээс ямар ч довтолгоо хүлээж байгаагүй юм. Зүүнгарууд хотын хэрмийн гаднах энгийн иргэдийг хядаж, тосгон, фермүүдийг сүйтгэж, хүнсний хангамжийг нь булаан авсан. Үүний дараа Зүүнгарууд Родион Кольцовын удирдсан Оросын хүчийг ялав. Зүүнгарууд Родион Кольцовыг олзолж,[4] 1667 онд Красноярск хотыг бүслэн,[4][5] оршин суугчид нь өлсгөлөнд нэрвэгдэв. Сэнгэ Оросын эрх баригчдаас түүнийг "Киргизийн газар" -ын Гегемон буюу Сюзерейн гэж хүлээн зөвшөөрөхийг шаардсан бөгөөд энэ нь түүний эцэг (Эрдэнэбаатар хунтайж), өвөө (Хархул)-ын эзэмшил газар нутаг гэдгийг илтгэж байв,[6] мөн киргиз хүмүүсийг түүнд суллахыг шаардаж байв. Оросууд Сэнгийн нөхцөлийг зөвшөөрч, Зүүнгарын бүслэлтээ орхив. [7]
1709 онд Зүүнгарууд Баяруг Тайжийн удирдлага дор Кузнецкийг дахин довтлон, Бий, Катун голуудын хооронд аян дайнд оролцов. Энэ нь Бий, Катун голуудын хоорондох бэхлэлтийг бүслэн сүйтгэв.[8] Хожим нь 4,000 орчим морин цэрэгтэй Зүүнгарууд аян дайнаа үргэлжлүүлж, Кузнецк дүүргийн хэд хэдэн Оросын тосгоныг дээрэмдэж, тус дүүрэг дэх ойролцоох гарнизонуудыг ялав.[9]
Зүүнгарын хаант улсруу хийсэн Оросын экспедицүүд
[засварлах | кодоор засварлах]
1714 онд дэд хурандаа И.Д. Бухгольц Сант Наталья гэх хөлөг онгоцоос ирсэн I Пётрын гарын үсэгтэй тушаалуудыг хүлээн авчээ: "Эркет (Яркенд) хотыг эзэлж, Амударья дагуух Бухар дахь алтан элсийг эрж хай, мөн Эрчис мөрний дагуу Омск, Железенская, Ямышевская, Семипалатьная, Усть-Каменогорск гэсэн цайз руу явж, тэнд отряд цуглуулж, Эрчис мөрний Ямыш нуур руу яв."[10]
Тэнд тэрээр өвөлдөө зогсоод, цайз барьж, тэндээ цэрэг үлдээгээд, Яркенд хот руу явах ёстой байв. Эдгээр бүс нутагт алтны орд байгаа гэдэгт I Пётрт Сибирийн захирагч, Матвей Гагарин итгүүлжээ. 1715 оны 10-р сарын эхээр Бухгольцын удирдсан отряд Ямышевын давст нуурт хүрч, Оросууд Ямышевын цайзыг барьж эхэлжээ.[11] Хэдэн сарын дараа, 1715 оны 12-р сарын дундуур Бухгольц цааш явалгүй I Пётрт ийм цөөн тооны цэрэгтэй Зүүнгаруудтай тулалдах нь аюултай гэж бичсэн боловч захидал 1716 оны 8-р сарын 7 хүртэл хүрээгүй.[12]

Үүний зэрэгцээ Зүүнгарын хаант улсын хаан Цэвээнравдан Бухгольцоос явахыг шаардсан бөгөөд уг шаардлагад Зүүнгарын хаан Оросын цэргүүд гарч ирсэнд сэтгэл дундуур байв. Оросын экспедицийн хүчин уг шаардлагыг хүлээн аваагүй бөгөөд Зүүнгарын хааны ах Их Цэрэндондов 1716 оны 2-р сарын 9-нд Ямышевыг бүслэн 10,000 цэрэгтэй цайз руу довтлоход хүргэсэн юм.[13] Цайзын өвлийн бүслэлт эхэлж, Оросын отряд өлсгөлөн, өвчний улмаас 2,300 хүнээ алдсан бөгөөд тусламж, хангамжийг Зүүнгарууд таслан зогсоож, 700 хүний бүрэлдэхүүнтэй цувааг хүнсний цуваа, цалингийн 20,000 рублийн мөнгө, мөн Тобольск, Тара, Томскийн 600 худалдаачныг Бухгольц няцаахыг оролдоогүй ч идэвхгүй байдал үзүүлжээ.[14]
2 сарын дараа Бухгольц цайзыг орхихоос өөр аргагүй болж цайзаас явав. Зүүнгарууд байшин, цэргийн хуарангуудыг нурааж, бэхлэлтийг нураажээ. Цэргийн хангамжийг дээрэмдэж, ердөө 700 хүрэхгүй офицер, энгийн цэрэг үлдсэн бөгөөд тэдний ихэнх нь өвчтэй байсан бөгөөд зарим дайны олзлогдогсдыг сулласан: нэг ламтан, цаазаар авах ялыг гүйцэтгэж байсан комиссар.[15] Гэсэн хэдий ч тэд Шведийн цэрэг Йохан Ренатыг дайны олзлогдогчоор үлдээв.
1719 онд И.М.Лихаревын удирдсан өөр нэг экспедицийг зохион байгуулж, Зайсан нуурт хүрэв. Гэсэн хэдий ч Галданцэрэнгийн удирдлага дор Зүүнгарууд 1720 онд Зайсан нуурт Оросын цэргүүд рүү довтловв[16] Энэ нь Лихаревыг Тобольск руу буцахад хүргэж,[17] тулааны дараа Енисей, Эрчис мөрөн дээр Зүүнгар–Оросын хил тогтоов. [18]
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Зүүнгар болон оросууд хэзээ ч бүрэн хэмжээний дайн хийгээгүй тул эдгээр нь зөвхөн хилийн мөргөлдөөнүүдийн цуврал байсан юм.
Лавлагаа
[засварлах | кодоор засварлах]- ↑ Grousset, Rene (1970). The Empire of Steppes: A History of Central Asia. New Brunswick: RUTGERS UNIVERSITY PRESS. х. 532.
- 1 2 Adle, Chahryar (2003). History of Civilizations of Central Asia. Vol. 5: Development in contrast: from the sixteenth to the mid-nineteenth century. UNESCO Publishing. х. 177. ISBN 92-3-103876-1.
{{cite book}}: CS1 maint: date and year (link) - ↑ Adle, Chahryar (2003). History of Civilizations of Central Asia. Vol. 5: Development in contrast: from the sixteenth to the mid-nineteenth century. UNESCO Publishing. х. 146. ISBN 92-3-103876-1.
{{cite book}}: CS1 maint: date and year (link) - 1 2 Shamilevich, Umetbaev Timur. ДЖУНГАРЫ У СТЕН КРАСНОЯРСКА 1667 ГОД Уметбаев Тимур Шамилевич [DZUNGARS AT THE WALLS OF KRASNOYARSK 1667 Umetbaev Timur Shamilevich] (Орос хэлээр).
- ↑ Adle, Chahryar (2003). History of Civilizations of Central Asia. Vol. 5: Development in contrast: from the sixteenth to the mid-nineteenth century. UNESCO Publishing. х. 180. ISBN 92-3-103876-1.
- ↑ Adle, Chahryar (2003). History of Civilizations of Central Asia. Vol. 5: Development in contrast: from the sixteenth to the mid-nineteenth century. UNESCO Publishing. х. 178. ISBN 92-3-103876-1.
{{cite book}}: CS1 maint: date and year (link) - ↑ Boronin, O.V. (2002). Двоеданничество в Сибири XVII – 60-е. гг. XIX в. [Double tribute in Siberia XVII - 60s. XIX century Oleg Valerievich Boronin] (Орос хэлээр). Barnaul: Boronin, O.V., Edited by V.A. Moiseev. - Barnaul, 2002. х. 83.
- ↑ Adle, Chahryar (2003). History of Civilizations of Central Asia. Vol. 5: Development in contrast: from the sixteenth to the mid-nineteenth century. UNESCO Publishing. х. 180. ISBN 92-3-103876-1.
- ↑ Boronin, Oleg V. "Двоеданничество в Сибири XVII - 60-е гг. XIX в." [Dual Subordination in Siberia from the 17th to the 1860s]. Двоеданничество В Сибири XVII - 60-е Гг. XIX В. (Орос хэлээр).
- ↑ Martynov, L. (1939). Крепость на Оми: Исторический очерк [The Fortress on the Om: A Historical Sketch] (Орос хэлээр). Omsk: Омскоблиздат.
- ↑ Martynov, L. (1939). Крепость на Оми: Исторический очерк [The Fortress on the Om: A Historical Sketch] (Орос хэлээр). Omsk: Омскоблиздат.
- ↑ "Бухгольц, Иван Димитриевич", Бухгольц, Иван Димитриевич, СПб: Тип. А. Плюшара, 1836
- ↑ Perdue, P.C. (2005). China Marches West: The Qing Conquest of Central Eurasia. Cambridge: the Belknap press of Harvard university press, Peter C. Perdue. х. 212. ISBN 0-674-01684-X.
- ↑ Chulkov, Mikhail (1785). Историческое описание Российской коммерции при всех портах и границах от древних времён до ныне настоящего [Historical Description of Russian Commerce at All Ports and Borders from Ancient Times to the Present] (Орос хэлээр). Vol. 3. М.: Универ. тип. х. 447.
- ↑ Chulkov, Mikhail (1785). Историческое описание Российской коммерции при всех портах и границах от древних времён до ныне настоящего [Historical Description of Russian Commerce at All Ports and Borders from Ancient Times to the Present] (Орос хэлээр). Vol. 3. М.: Универ. тип. х. 447.
- ↑ Baabar, Unknown (2000). "History of Mongolia" "From World Power to Soviet Satellite". Baabar. х. 84.
- ↑ Российско-казахские отношения в XVI–XIX вв [Russian-Kazakh Relations in the 16th–19th Centuries] (Russian хэлээр).
{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link) - ↑ Grousset, Rene (1970). The Empire of Steppes: A History of Central Asia. New Brunswick: RUTGERS UNIVERSITY PRESS. х. 532.