Jump to content

Зүүнгар-Казахын 1723-1727 оны дайн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

1723-1727 оны хооронд Зүүнгарын хаант улсын Цэвээнравдан хааны Торгуудын Аюук хааны охин Сэртэгжав хатнаас төрсөн хүү Лувсан Шуну баатраар удирдуулсан ойрадын цэрэг Дундад Ази, Хасаг руу аян дайн хийсэн байна. Эл дайнаар Дундад Азийн олон том хотуудыг эзэлж, түүний улмаас Могулстан, баруунш Кавказ ,Ижил мөрөн лүү эзлэгдсэн хотууд болон газрын хүн ам олон тоогоор дүрвэжээ. Энэ 4 жилийн дайны үед Хасагийн цэрэг ойрадуудыг нэг чудаа ялж чадалгүй удаа дараа тулалдаанд бут цохигдон сүйрсэн байна. Дайн ажиллагаа 1727 онд Цэвээнравдан хаан учир битүүлгээр нас барснаас үүдэн зогсжээ. Харин Лувсан Шуну баатар өөрийн эцэг нэг, эх өөр ах Галданцэрэнтэй хийсэн хаан ширээний төлөөх тэмцэлд ялагдан Ижил мөрөн дэх Торгуудын хаант улс руу одсон байна.

Урлагийн бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]