Зүүнгар-Казахын 1681-1684 оны дайн

Зүүнгар-казахын 1681-1684 оны дайн
Хамаарах дайн: Зүүнгар-Казахын дайнууд

Огноо 1681-1684 он
Байрлал Казахийн нутаг,Дундад Азиийн нутаг
Үр дагавар Казах ба Дундад ази нь Зүүнгарын хаант улсын хараат болсон
Байлдагч талууд
Зүүнгарын хаант улсын цэрэг Казах
Туркестаны улсууд
Удирдагчид
Галдан бошигт хаан
Данжала
Аппак хожа
Казахын ханТауке
Исмайл
Цэргийн хүч
30 000 цэрэг тодорхойгүй
Хохирол
тодорхой бус тодорхой бус

Зүүнгар-Казахын 1681-1684 оны дайнЗүүнгарын хаант улсын Галдан бошигт хааны Казах болон дорнод туркестаны эсрэг хийсэн дайн юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Галдан бошигт хааны гадаад бодлогын хамгийн амжилттай өрнөсөн чиглэл нь Дундад Ази байлаа. Зүүнгарын хаант Улс хэзээнээс нааш газар нутгийн ойр энэ бүс нутагтай өргөн харилцаатай байжээ. Галдан бошигт хаан өмнөх хаадын улс төрийн бодлогыг үргэлжлүүлж, Дорнод Туркестаны байдлыг нэн анхааралтай ажиглаж, эгзгийг нь хүлээж байсан. Тэгээд ч тааламжтай нөхцөл бүрэлдсэн байна. Өвөр хоорондоо тэмцэлдэн ядарч туйлдсан Уйгурын Аппак хожа гэгч 1678 онд Алтайн ууланд хаваржиж байсан Галдангийн гадаа Далай ламын ивгээлдээ авахыг хүссэн захиа өвөрлөн буужээ. Тэрээр өөрийн дайсан Харуулынхны захирагч Исмайлын дайралтаас мэнд мултарч улмаар Кашгар хүрч тэндээсээ Гималайн их уулсаар бэдрэн Лхас орж, Далай ламтай уулзаад тэндээс Алтайд иржээ. Галдан бошгит хаан баярласан сэтгэлээ нууж ядан Далай ламын айлдварын тухай сайтар бодъё гэсэн хариу өгсөн тухай Оросын түүхч Е.И.Кычанов бичиж үлдээжээ. Галдан 3 түмэн цэрэгтэй армиа удирдан Уйгурын хаант улст агшин зуур нэвтрэн орж, Яркендыг эзлээд өмнө зүг казахуудын нутаг руу халдаж ихэнх нутаг, Сырдаръя мөрний сав дагуух газрыг эзлэн Хожаг нэр төдий хаан суулгаад тэдгээрт өөрийн төлөөний хүн, цөөн цэрэг үлдээгээд буцсан байдаг. Хэдэн жилийн дараа бүс нутгийн зангилаа болсон Сайрам хотод казахууд босч тэмцэн Галдангийн төлөөний ноёдыг алсан тул дахин Казахт 1684 онд довтлон Сайрам хотыг эзлэн сүйтгэж, хүн ардыг нь Зүүнгар, Дорнод Туркестан руу цөлжээ. Энэ дайралтаараа Казахын хан Таукегийн мэдэлд байсан Менкет, Хорсан, Чимкент, Текек, Бабен Елган, Харахурол, Ташкент, Чинах зэрэг 9 хотыг маш хурдан ээзэлсэн нь Казахуудын хувьд ёстой л гэнэтийн явдал болон тэднйи өмнө Их Монгол Улсын хүчирхэг арми дахин гарч ирсэний баталгаа болсон байна. Урьд өмнө нь Зүүнгарын хаад Туркестан, Казахт довтлодог байсан боловч ийм өргөн хэмжээ далайцтай биш, дайсныг мөрдөн хөөх, уулгалан дээрэмдэх зэрэг зорилгоор дайн биш, жижиг довтолгоо байлаа. Үүнээс хойш Зүүнгарын хаант Улсыг унах хүртэл хоёр талын хооронд болсон дайн тулалдаан нь казахууд хэдэн жил болоод ойрадуудын суулгасан төлөөний ноёдыг алж, босч тэмцдэг, ойрадууд цэрэг оруулан дахин дарж авдаг маягаар үргэлжилсэн байдаг.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Урлагийн бүтээл[засварлах | кодоор засварлах]