Зүүн үзэмчин хошуу
Зүүн үзэмчин хошуу
东乌珠穆沁旗 • ᠵᠡᠭᠦᠨ ᠤᠵᠤᠮᠤᠴᠢᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ | |
|---|---|
| Улс | |
| Өөртөө засах орон | Өвөр Монгол |
| Аймаг | Шилийн Гол |
| Хошууны төв | Улиастай |
| Газар нутаг | |
• Нийт | 54,545 км2 (21,060 бээр2) |
| Өндөр | 839 м (2,753 фут) |
| Хүн ам (2020)[1] | |
| • Нийт | 94,076 |
| • Нягтрал | 1.7/км2 (4.5/бээр2) |
| Цагийн бүс | UTC+8 (Хятадын Стандарт) |
| Шуудангийн код | 026300 |
| Бүсийн дугаар | (+86) 0479 |
| Вэб сайт | www |
| Зүүн үзэмчин хошуу | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| Хятад нэр | |||||||
| Хялбаршуулсан | 东乌珠穆沁旗 | ||||||
| Уламжлалт | 東烏珠穆沁旗 | ||||||
| |||||||
| Монгол нэр | |||||||
| Монголын Кирилл | Зүүн үзэмчин хошуу | ||||||
| Монгол бичиг | ᠵᠡᠭᠦᠨ ᠤᠵᠤᠮᠤᠴᠢᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ | ||||||
| |||||||
Зүүн үзэмчин хошуу — Хятад улс (БНХАУ)-ын Өвөр Монгол (ӨМӨЗО)-ы Шилийн гол аймгийн харъяат хошуу.
Чин улсын үед монголчуудыг овог аймгаар нь хошуу болгон суулгахад үзэмчин ардын хоёр хошууны нэг болж ийм нэрээр тогтжээ.
Ар талаараа Монгол улстай 527.6 км зурвасаар хиллэж, бусад талаар Баруун Үзэмчин хошуу, Шилийн хот, Авга хошуу, өөртөө засах орныхоо Хянган аймаг, Тунляо, Улаанхад хоттой хаяа залгадаг. 47,554 км2 газар нутгийн 95%-ийг малын бэлчээрээр ашигладаг.
2010 оны тооллогын байдлаар 56.5 мянган оршин суугчтайгаас 72% (40.8 мянга) нь монгол үндэстэн, 49% нь малчин байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Зүүн үзэмчин хошууг 1646 онд байгуулж, Шилийн Голын чуулганд харьяалуулжээ. Чин гүрний үед энэ хошууны нэр нь Үзэмчин зүүн гарын хошуу байв.
| Нэр | Цол | Бүрэн эрхийн хугацаа | Тайлбар |
|---|---|---|---|
| Сэрэн | Засаг, төрийн Эрдэнэ бэйл | 1646-1671 | |
| Моолихай | Засаг, төрийн Эрдэнэ бэйл | 1671-1681 | |
| Очирт | Засаг, төрийн Эрдэнэ бэйл | 1681-1688 | |
| Бомбо | Засаг, төрийн Эрдэнэ бэйл | 1688-1721 | |
| Цэвдэн | Засаг, төрийн Эрдэнэ бэйл | 1721-1753 | |
| Дашгомбо | Засаг, төрийн Эрдэнэ бэйл | 1753-1785 | |
| Ванчиг | Засаг, төрийн Эрдэнэ бэйл | 1786-1811 | |
| Түгжжав | Засаг, төрийн Эрдэнэ бэйл | 1811-1825 | |
| Дагдан | Засаг, жүн вангийн зэрэг, төрийн Эрдэнэ бэйл | 1825-1877 | 1874 оноос жүн вангийн зэрэг |
| Чагдарсэрэн | Засаг, жүн вангийн зэрэг, төрийн Эрдэнэ бэйл | 1877-1884 | |
| Юлжилноров | Засаг, жүн вангийн зэрэг, төрийн Эрдэнэ бэйл | 1885-1891 | |
| Жаргалан | Засаг, жүн вангийн зэрэг, төрийн Эрдэнэ бэйл | 1892-1905 | |
| Гомбосүрэн | Засаг, төрийн Эрдэнэ бэйл | 1905-1919 | |
Засаг захиргааны хуваарь
[засварлах | кодоор засварлах]Засаг захиргааны хуваарь байнга өөрчлөгддөг. Одоогоор 6 балгас (镇—жэнь), 2 сум (苏木—суму) болно.
Балгас (ᠪᠠᠯᠭᠠᠰᠣ)
|
|
Сум (ᠰᠣᠮᠣ)
|
|
Зам, тээвэр
[засварлах | кодоор засварлах]Монгол улсын Бичигт боомттой ам нийлсэн улсын хилийн Зүүн хатавч боомт Хатавч балгасны нутагт бий. Бусад чигт Улиастай балгаснаас засмал замаар Шилийн хот, Баруун үзэмчний Балгаргол балгас, Тунляогийн Хоолингол хот болон Хянган аймаг орж болно.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- www.xzqh.org (Хятад хэлээр)
- ↑ Inner Mongolia: Prefectures, Cities, Districts and Counties
- ↑ 清史稿/卷209
- ↑ 阿拉善盟档案史志局, ed. (2015). 清代蒙古各旗札萨克和王公世袭集 (Хятад хэлээр). 宁夏人民出版社. х. 56–57. ISBN 978-7-227-06076-5.