Зүү эмчилгээ

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Зүү эмчилгээ (зүү тавих)» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Зүү эмчилгээ
Эмчилгээний тавьдаг зүү
Хийн идэвхитэй цэгэн дээр дарах
Зүү эмчилгээний уламжлалт хийн цэгүүд

Зүү эмчилгээ нь хүний биен дээрх тодорхой цэг дээр зүү хатгах, төөнөх, дарах, барих, лазераар тусгах аргуудын аль нэгийг болон хослуулан хэрэглэж тодорхой төрлийн өвчин, зовиурыг эмчлэх арга болно. Зүү эмчилгээ нь Хятадын уламжлалт анагаах ухааны гол арга бөгөөд хүний биен дээрх олон зуун цэгийн хийн урсгалыг нээх идэвхжүүлэх байдлаар хүнийг эмчилдэг гэсэн онолд тулгуурладаг. Зүү эмчилгээ нь Ази, Европ, Америкт маш өргөн тархаж байгаа эмчилгээний төрөл болно. Барууны эмчилгээний онолоор зүү эмчилгээг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй боловч огт хориглодоггүй.