Зөвлөлтийн цэргийн гэмт хэрэг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Энд ЗХУ-ын 1917-1991 онд Төв Ази ба Зүүн Европын улсуудад үйлдсэн цэргийн гэмт хэргүүд орно.

1933 онд өлсгөлөнд нэрвэгдэж, шарилаар гудамж нь дүүрсэн Украйны Харьков хот, тэр үед бүх дэлгүүр агуулахуудыг оросын цэргүүд хоослон цөлмөсөн байна.(Харвардын их сургуулийн Вайденерийн номын сангийн архивийн зураг)

Украйн[засварлах | edit source]

1929 онд ЗХУ-ын цэрэг тусгаар тогтносон Украйн улсад халдан довтолж хүчээр нэгтгэсний дараа 1931 оноос Украйны дотоодын эсэргүүцлийг маш зэрлэгээр дарж, улмаар 1933-1937 онуудад иргэдийн хүнсийг орос цэргүүд хүчээр хураасны улмаас Украйнд нийтийн өлсгөлөн болж, 5-6 сая иргэн өлсгөлөнгөөр нас баржээ. Энэ гэмт хэргийг түүхэнд Голодомор (украинаар: голодомор - өлсгөлөн) гэж нэрлэжээ.

Монгол[засварлах | edit source]

1935-1937 онуудад Зөвлөлтийн цэрэг нь Монголын 700 гаруй сум хийдийг нурааж, 500-700 ачааны тэрэг дүүрэн Монголын соёлын дурсгалт зүйлс, үүнд 20 м өндөр Жанрайсэг бурхны эх хувь, 20м өндөр Майдар бурхан, ХIII зууны Монголын эзэнт гүрний Алтан гэрэгэ зэрэг хосгүй үнэт зүйлсийг тонон дээрэмдэж, одоог хүртэл ихэнхийг нь Санкт-Петербург, Москва хотуудын музейнуудын хаалттай танхимуудад хадгалсаар байна. 2011 онд Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболд ОХУ-ын Санкт-Петербург хотод айлчлахдаа тэдгээр соёлын дурсгалт зүйлсээ Монгол Улс албан ёсоор эргүүлж авах ёстойгоо ОХУ-ын төр засагт сануулсан байдаг.

1932 оны Тариатын хүрээний бослогоос үүдэн Монголын буддын шашны лам нарыг харгислан дарах тусгай бодлогыг ЗХУ-ын засаглал Монголын төрд тулгаж нийт 30 000 - 50 000 гаруй хүнийг буудан хороожээ.

Хатинд бөөнөөр булсан польш оффицеруудын шарил

Польш[засварлах | edit source]

1939-1941 онд Германтай байгуулсан нууц гэрээний дагуу ЗХУ-ын арми нь Польшид халдан довтолж, улмаар Оросын эзэмшил дэх нутгаас 1,5 сая энгийн иргэдийг дүрвүүлж, Польшийн армийн 40 000 офицерыг Хатинд зэрлэгээр хядсан гэмт хэргийг Зөвлөлтийн цэрэг арми ба ЗХУ-ын засаг төр үйлджээ.

Халимаг[засварлах | edit source]

1943 оны 12 сард Зөвлөлтийн цэрэг нь Халимагийн бүх халимагийг бөөнөөр нь галт тэргэнд ачиж, Сибирийн бөөнөөр хорих лагериудад цөлжээ. Сибирьт очих замд хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд голдуу олон мянган хүн осгон нас баржээ. 1939 онд 107,315[1]халимаг хүн байсан ба BBC сайт 1957 онд халимагууд цөллөгөөс эргэн ирэх хүртэл тал хүн амын тал хувь[2] нь нас барсан гэсэн бол "Депортация" сайт 97,000-98,000 хүн цөлөгдсөнөөс 1943-1950-иад онд 40,000 гаруй хүн нас барсан гэжээ. Харин "Книги памяти калмыцкого народа" (1-р боть Элстэй, 1993 он) номонд таль хувь нь амь үрэгдсэн гэж бичжээ.

Унгар[засварлах | edit source]

1956 онд Унгарт Зөвлөлтийн дарлалын эсрэг эрх чөлөөний хөдөлгөөн идэвхжиж, иргэд нэгдмэл байдалгүйгээр эсэргүүцэл гаргаж эхэлжээ. 11 сарын 4-нд Зөвлөлтийн 17 дивиз Унгарт цөмрөн орж, Будапешт хотыг чиглэн хөдөлсөн бөгөөд удалгүй төрийн эрх мэдлийг хүчээр булаан авчээ. Энэ халдлагаар 2500 унгар хүн алагдаж 200 000 иргэн гадаадад дүрвэжээ.

Герман[засварлах | edit source]

1945 - 5- 1-нд Зөвлөлтийн цэргүүд хотод орж ирсэн эхний өдөр ойролцоогоор мянган оршин суугчидтай Деммин хотынхон бөөнөөрөө амиа хорложээ.[3] Деммин хот Пеена ба Толленс голын дунд оршдог ба Нацистуудын тушаалаар хотруу орж гардаг гүүрийг эвдэн оршин суугчид хаашаа ч гарч чадахгүй болсон үе байлаа. Орос цэргүүд хотыг эзлүүтээ агуулах дэлгүүр бүрийг дайран эзлэж эхний дайралдсан иргэдийг өршөөлгүй алж эхлэв. Удалгүй гал тавьж эхний хот шатаж эхлэхэд цаад талын хоер хотын энгийн иргэд голдуу эмэгтэйчүүд айн сандралдаж бөөнөөрөө амиа хорлон нас барцгааж байжээ. Тэдний тоо 1200-2500 орчим байв.

Чехословак[засварлах | edit source]

1960-аад оны эхээр Чехословакт эрх чөлөөний хөдөлгөөн идэвхжиж, Оросын дарлалаас гарч өөрсдөө бүрэн эрхт тусгаар байдалтай болохыг нийгмээрээ эрэлхийлэх болжээ. Энэ байдал 1968 он хүртэл улам идэвхжиж, ард түмний талархлыг хүлээж байтал 1968 оны 8 сарын 21-нд Зөвлөлтийн 200 000 цэрэг 2000 танктайгаар тус улсад халдан довтолж Прага хотыг орос цэргийн бүрэн мэдэлд оруулан, олон зуун эрх чөлөөний төлөө тэмцэгчийг зэрлэгээр алж хөнөөсөн юм.

ПФМ-1 явган хүн устгах зориулалттай оросын минийг Афганистанд жижиг хүүхдүүд тоглоомтой андуурч олноороо энджээ
Зөвлөлтийн цэргийн устгасан Афганы тосгон

Афганистан[засварлах | edit source]

1979 онд Зөвлөлтийн арми Афганистан дахь коммунист хүчнийг дэмжин Афганистанд нөлөөгөө тогтоох зорилгоор тус улсад халдан довтолсоноор Афганистаны коммунист хүчин, Зөвлөлтийн цэрэг болон можахедуудын хооронд 1979-1989 он хүртэл үргэлжилсэн Зөвлөлт-Афганы дайнд 850 000 - 1 500 000 энгийн иргэн амь үрэгджээ. Rudolph Rummel-н тооцоогоор Зөвлөлтийн хүчний довтолгоонд 250,000 хүн[4] амь үрэгдсэн байна.

Мөн үзэх[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

Гадаад холбоос[засварлах | edit source]