Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Орос Улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Орос Улс
орос. Российская Советская Федеративная Социалистическая Республика
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: Пролетарии всех стран, соединяйтесь!

(Proletarii wsech stran, sojedinjaites!)

монгол: Орон бүхний пролетари нар нэгдэгтүн!
Төрийн дууллын нэр:
Интернационал
  • Зөвлөлт Холбоот Улсын Төрийн дуулал (1944-1991) орос.
НийслэлМосква
Албан хэл Орос хэл
Төр засаг Социалист Бүгд Найрамдах Улс
 -  Төрийн тэргүүн Лев Борисович Каменев
(1917 оны 11 сарын 9 - 1917 оны 11 сарын 21)
Яков Михайлович Свердлов
(1917 оны 11 сарын 21 - 1919 оны 3 сарын 16)
Михаил Иванович Калинин
(1919 оны 3 сарын 30 - 1922 оны 12 сарын 30)
 -  Засгийн газрын тэргүүн Владимир Ильич Ленин
Түүх
 -  882 он Киевийн Орос үүссэн 
 -  1547 01-16 Хаант Орос улс тогтсон 
 -  1917 11-07 Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Орос Улс байгуулагдсан 
 -  1922 12-30 Зөвлөлт Холбоот Улс[1] байгуулагдсан 
 -  1991 12-25 ОХУ байгуулагдсан 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 17.075.200 км2 
Хүн ам
 -  Тооцоо () 147 сая 
 -  Нягт сийрэг 8,6 хүн/км2 
Мөнгөний нэгж Оросын рубль (RUB)
Цагийн бүс НЗНЦ +3-аас +10

Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Орос Улс (товчоор: ЗСБНХОУ; оросоор Российская Советская Федеративная Социалистическая Республика) нь Зөвлөлтийн (ЗХУ) хамгийн эртний, хамгийн том бөгөөд хамгийн олон хүн ам бүхий холбооны бүгд найрамдах улс байсан юм.

Энэ улс нь 1917 оны 11 сарын 7-нд Октябрийн хувьсгалын дараахан байгуулагдсан ба 1922 оны төгсгөлөөр байгуулагдсан Зөвлөлт Холбоот Улсыг үндэслэн байгуулагч гишүүн улс байсан юм.

Түүх[засварлах | edit source]

Өмнөх түүх[засварлах | edit source]

1917 оны хоёрдугаар сарын хувьсгал нь Оросын хаант засгийг төгсгөл болгов. Үүний дараа парламент (Дум) болон ажилчин- ба цэргийн зөвлөлөөс (Зөвлөл) бүрдсэн давхар засгийн газар халааг нь авчээ.

1917 оны коммунист большевикуудын хийсэн октябрийн хувьсгал нь зөвлөлт засгийн газрын үйл ажиллагааг үндсээр нь өөрчлөв. Хувьсгалт ардчилал хэмээгдэн тодорхойлогдох болсон 1917 оны хувьсгалын дараа угийн хязгаарлагдмал байсан улс төрийн олон ургальч байдал дуусгавар болло. Хэдийгээр Зөвлөлтүүд мөлжигч анги давхаргыг намаар солих нь зүйтэй гэдгийг ойлгосон боловч иргэдийн ба улс төрийн либерализмыг төрийн бодлогод оролцох оролцоог үгүй болгов. Гэхдээ тэд үзэл бодлоо илэрхийлэхийг нь яаж нухчин дарах арга замыг төрөл бүрээр нь боловсруулан олж чадсан юм.

Большевикууд ба тэдний холбоотонгууд олон ургальч үзлээс татгалзав.

Цахим холбоос[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

  1. ЗСБНХОУ нь тусгаар улс байснаа 1992 оны 12 сарын 30-нд задарсан ч холбооны бүрэлдэхүүнд цааш үлдсэн