Jump to content

Зөгийн аж ахуй эрхлэхэд хангах шаардлага (Органик бүтээгдэхүүний хууль)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Зөгий нь тухайн орчинд дасан зохицсон, амьдрах болон өвчин эсэргүүцэх чадвартай, мөн тухайн нутгийн зөгийнөөс хамгаалагдсан байна.

Хэрэв зөгийн өвчний улмаас олон тоогоор нэг дор үрэгдсэн бол зөгийн үржүүлгийн дараагийн шилжүүлэлтийг 1 жилийн дараагаар хийхээр тооцоолно. Учир нь энэ хугацаа нь дараагийн шилжилтэнд өвчин дамжуулахгүй байх боломжийг олгодог.

Зөгий үржүүлгийг эрхлэх байршлын шаардлага:

- Зөгийн үүрийг тойрсон 3 км радиус доторх бохирдуулагч бодис, тоосжилтын эх үүсвэр нь органик аж ахуй, органик ургамал, органик бүтээгдэхүүн нийцэхгүй.

- Хот суурин газар, зам, үйлдвэр, хог хаягдлын байгууламж, хог хаягдал шатаах байгууламж гэх мэт аливаа бохирдуулагч хөдөө аж ахуйн бус эх үүсвэрээс хол зайд байрласан байна.

- Тоосонцор, зөгийн бал, усны хангалттай нөөцтэй байх.

Фермер нь зөгийн сархинаг, хэмжээ, бүтээгдэхүүний агуулахын байршил, баглаа боодлын байршлын тодорхой зураглалтай байна. Энэ сайт нь органик зөгий аж ахуйд тавигдах шаардлагын талаар баримтжуулалт, судалгааг мөн агуулсан байгаа. Хэрэв фермер зөгийн байршлыг өөрчилбөл өөрчлөлт бүрийг бүртгэнэ.

Мөн зөгий тэжээх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчилгээ, бусад туршлага, органик зөгийг үржүүлэх, хадгалах талаарх бусад мэдээлэл байгаа.