Зөрчилдөөн
Харагдац
Зөрчилдөөн (латин. conflictus -"мөргөлдөөн") -нийгмийн харилцааны явцад ашиг сонирхол, хүсэл зорилго, үзэл бодлын зөрүүтэй байдлаас үүсдэг тэмцэл юм. Зөрчилдөөнд оролцогчдын хоорондын эсэргүүцлээс бүрддэг бөгөөд ихэвчлэн хүн болон бүлэг хүмүүсийн ёс зүй, үнэт зүйл, амьдарлын хэм хэмжээнээс хэтэрсэн сөрөг сэтгэл хөдлөл дагуулддаг юм.
Зөрчилдөөнийг судалдаг шинжлэх ухааныг зөрчилдөөн судлал гэнэ.
Зөрчилдөөний үндсэн хэлбэрүүд
[засварлах | кодоор засварлах]Зөрчилдөөн дараах хэлбэрүүдэд хуваадаг. Үүнд:
Үргэлжлэх хугацаагаар
- Удаан хугацааны (жишээ нь: Дэлхийн 1-р болон 2-р дайн, Хүйтэн дайн, Орос-Украины дайн г.м.);
- Богино хугацааны (жишээ нь: энгийн хэрүүл зөрчилдөөн);
- Ганц удаагийн (жишээ нь: энгийн үл ойлголцол, маргалдаан);
- Сунжирсан;
- Давтамжтай. (жишээ нь: Израил-Арабын мөргөлдөөн)
Хамарсан хүрээний хэмжээгээр
- Бүх нийтийг хамарсан (жишээ нь: Дэлхийн 2-р дайн);
- Бүс нутгийн (жишээ нь: Халх голын дайн);
- Орон нутгийн (жишээ нь: Чеченийн дайн);
- Бүлгийн (жишээ нь: олон хүн хамарсан зодоон);
- Хувийн (жишээ нь: хоёр хүн хоорондын, хоёр ажилтны г.м.).
Анх үүссэн асуудлаар
- Объектив буюу бодит байдлаар;
- Субъектив буюу нэг талын байдлаар;
- Худал мэдээллээр.
Хэрэглэж буй хэрэгслээр
- Хүчээр;
- Яриа хэлэлцээгээр.
Үндсэн хэлбэрээр
- Дотоод зөрчилдөөн — тухайн обьект доторх сөргөлдөгч талуудын зөрчилдөөн, жишээ нь нэг бүлгийн мал, амьтад хооронд үүсдэг зөрчилдөөн;
- Гадаад зөрчилдөөн — өөр обьект хооронд үүсдэг зөрчилдөөн, жишээ нь нийгэм буюу байгаль хооронд, хүний бие орчин тойрон хооронд г.м;
- Антагонист буюу эвлэрэшгүй, үл тэвчих зөрчилдөөн — эвлэршгүй дайсагнасан нийгмийн бүлэг, хүчнүүдийн хоорондын зөрчилдөөн.
Нийгмийн амьдралын чиглэлээр