Jump to content

Иан Пейс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Иан Пейс, 2017 он

Иан Андерсон Пэйс (1948 оны 6-р сарын 29-нд төрсөн) -Британийн Deep Purple хамтлагийн бөмбөрчин гэдгээрээ алдартай. Хамтлагийнхаа бүх үеийн бүрэлдэхүүнд багтсан цорын ганц гишүүн бөгөөд анхны бүрэлдэхүүнээс үлдсэн цорын ганц гишүүн боловч тэр хэзээ ч хамтлагийн ахлагч болж байгаагүй. Пэйсийн хэв маягийн онцлог шинж чанар нь бараг үргэлж гүн цэнхэр (заримдаа ногоон эсвэл гүн улбар ягаан) өнгөтэй нүдний шил юм.

Тэрээр Rolling Stone сэтгүүлээс гаргасан "Бүх цаг үеийн шилдэг 100 бөмбөрчин"-ийн жагсаалтын 21-д, Classic Rock сэтгүүлээс гаргасан рок урлагийн шилдэг 50 бөмбөрчингийн жагсаалтын 8-р байранд оржээ. "DRUM сэтгүүл"-ээс Ианыг "Бүх цаг үеийн шилдэг 60 рок бөмбөрчин"-ийн жагсаалтад оруулсан. Америкийн "Goldmine" хөгжмийн сэтгүүл Пэйсийг "рок урлагт хамгийн нөлөө бүхий 20 бөмбөрчин"-ийн жагсаалтад оруулсан. 2015 онд Британийн "Rhythm" сэтгүүл Ианыг "Бүх цаг үеийн шилдэг 100 бөмбөрчин"-ийн жагсаалтад оруулсан байна.

Иан Пэйс бага насаа Оксфордширийн Ноттингем, Бистер хотод өнгөрөөсөн. Бага насандаа хийл хөгжимд илүү сонирхолтой байсан бол 15 настайдаа цохилтод хямдхан хөгжмийн төхөөрмж авч төгөлдөр хуурч эцэгтээ туслаж тоглож өгч байгаад бөмбөр буюу цохиолтот хөгжимд шилжсэн байна.

Иан Пэйсийн дараагийн уран бүтээлд Южин Бертрам Крупа, Бернард "Бадди" Рич болон бусад жааз хөгжимчид хүчтэй нөлөөлсөн гэдэг. Тэрээр свинг болон жааз хөгжмийн техникийг өөрийн стильд оруулсан анхны хард рок бөмбөрчдийн нэг болсон юм.

1967 онд нэр, хэв маяг нь тодорхойгүй шинэхэн байгуулагдсан хамтлаг шинэ хөгжимчид, тэр дундаа гоцлол дуучин, бөмбөрчин хайж байв. Богино хайсны эцэст Иан Пэйс шинэ бөмбөрчин болж, Пейс "The Maze" хамтлагт хамт тоглож байсан 21 настай Род Эванс гоцлол дуучин болжээ. Шинэ нэртэй хамтлагийнхан бэлтгэл сургуулилтаа эхлүүлж, богино хэмжээний концертын аялан тоглолт хийсэн. Удалгүй хамтлаг хуучин нэрээ Deep Purple болгон өөрчилсөн.