Иван Иванов
Иван Иваноо́в (орос. Ива́н Алексе́евич Ивано́в, 1906 онд төрсөн —1948 онд Афганистанд нас барсан) — зөвлөлтийн хошууч генерал цолтой цэргийн зүтгэлтэн, ЗХУ-аас БНМАУ-д суусан бүрэн эрхт төлөөлөгч, дипломат.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1926 оноос Оросын Бүх Холбоотын Коммунист Намын (Большевик) гишүүн.
1926-1929 онд Комсомолын Себеж дүүргийн хорооны нарийн бичгийн дарга (Карелийн АССР).
1929-1938 онд Улаан армид алба хаасан.
1939 оны 9-р сарын 19-нөөс 1941 оны 5-р сарын 9 хүртэл ЗХУ-аас БНМАУ дахь Бүрэн эрхт төлөөлөгч.
1941 оны 5-р сарын 9-нөөс 1947 оны 10-р сарын 9-ний хооронд ЗСБНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчээр ажиллаж байсан.
1948 оны 5-р сарын 27-ноос 7-р сарын 11-ний өдөр хүртэл 2 сар Афганистан дахь ЗХУ-аас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан.