Ивасаки Кёоко

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Ивасаки Кёоко
Эмэгтэй усанд сэлэлт
Төлөөлдөг улс: ЯпонЯпон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Ивасаки Кёоко
Төрсөн огноо 1978 оны 7 сарын 21
Төрсөн газар Япон улс, Шизүока муж, Нүмазү
 
Медалиуд
Зуны олимп
Алт Барселоны олимп 200м мэлхий сэлэлт
Универсиад
Хүрэл Фүкүока 1995 200м мэлхий сэлэлт

Ивасаки Кёоко (япон. 岩崎恭子、いわさき きょうこ, 1978 оны 7 сарын 21 - ) нь Японы усан спортын тамирчин, Барселоны олимпийн алтан медальтан юм. Одоо спортын тайлбарлагч, Японы Олимпийн Хорооны Арга хэмжээ, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны зөвлөлийн гишүүн, Японы Усан Спортын Холбооны усанд сэлэлтийн зөвлөлийн гишүүн, зааварлагчийн ажил эрхэлдэг.

Намтар[засварлах | edit source]

Тэрээр Японы Шизүока мужийн Нүмазү хотноо төрж, Нихон их сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр төгсчээ.

Ивасаки нь 1992 оны Барселоны олимпод усанд сэлэлтээр оролцож, эмэгтэйчүүдийн 200м-ийн мэлхий сэлэлтийн төрөлд 2:26.65 амжилтаар олимпийн дээд амжилт тогтоон түрүүлжээ. Тэр олимпийн алтан медаль хүртэхдээ дөнгөж 14 нас 6 хоногтой байсан бөгөөд тус улсын түүхэнд олимпоос медаль хүртсэн хамгийн залуу тамирчин болжээ. Мөн холимог буухиа сэлэлтэд Японы багийн бүрэлдэхүүнд 7-р байр эзэлснээс гадна 100м-ийн мэлхий сэлэлтийн төрөлд 13-р байр эзэлсэн аж.

1996 онд Атлантын олимпод оролцсон ч 200м-ийн мэлхий сэлэлтийн төрөлд 10-р байр эзэлж, 100м-ийн мэлхий сэлэлтийн төрөлд урьдчилсан шатнаас хасагдах зэргээр амжилт үзүүлж чадсангүй.

1998 онд 20-хон насандаа тамирчны замналаа өндөрлөж, АНУ-д суралцсан байна.

Гэр бүл[засварлах | edit source]

Ивасаки 2009 оны 4 сард регбигийн Японы шигшээ багийн тамирчин асан Сайтоо Юүяатай гэрлэжээ.

Гадаад холбоос[засварлах | edit source]