Jump to content

Ивэдийн гол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ивэдийн гол нь Хөвсгөл аймгийн Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумын нутгийн хилийн Ивэдийн давааны (2292,0м) урд 2200м өндрөөс эх авч 23км урсан Доод Цахир (1881,2м) уулын баруун хойгуур Хөгийн голын ар биеэр цутгана.

Голын цутгал далайн түвшнээс дээш 1546м өргөдсөн, урсгалын хурд 0,5м/сек.

Энэ голд 12 гол, горхи цутгадгаас том нь Ар гол 9км, Тэрэгтэг гол 10 км байна.