Ив Сен-Лоран

Ив Анри́ Дона́ Матьё Сен-Лора́н (франц. Yves Henri Donat Mathieu-Saint-Laurent; 1936 оны 8-р сарын 1-нд Алжир улсын Оран хотод төрсөн — 2008 оны 6-р сарын 1-нд Парис хотод нас барсан) — францын хувцасны загвар зохион бүтээгч, "Yves Saint Laurent" загвар зохион бүтээг товчоог байгуулагч. Тэрээр урт түрийтэй гутал, смокинг зэрэг эрэгтэй хүний хувцасны загвар хувцаснуудыг эмэгтэйчүүдийн загварт нэвтрүүлсэн бөгөөд унисекс хэв маягийг үндэслэгч гэж тооцогддог. Тэрээр хар арьст загвар өмсөгчдийг анх загварын шоундаа оролцохыг урьсан хүн юм.
1936 оны 8-р сарын 1-нд Алжирын Оран хотод даатгалын төлөөлөгчийн гэр бүлд төрсөн Сент Лоран бага нас, залуу насаа гэр бүлээрээ хүрээлүүлж, "нөхөрлөл ба аз жаргал"-ын уур амьсгалд өнгөрөөжээ.[6] Ирээдүйн загвар зохион бүтээгч Оранд коллежид, дараа нь ахлах сургуульд суралцжээ. Тэрээр 8 настайгаасаа зураг зурж, 11 настайгаасаа театрт сонирхолтой болж, 14 настайгаасаа гэртээ хүүхэлдэйн жүжиг зохиож эхэлсэн: тэрээр зураг зурж, тайз хийж, жижиг хүүхэлдэй хийж, өөрөө зурсан хуучин даавуугаар хийсэн хувцасаар хувцасладаг байжээ.
1953 онд тэрээр Парист ирж, өндөр загварын зураг зурах чиглэлээр суралцжээ. Тэр үед тэрээр анхны бүтээлч ялалтаа байгуулж, 17 настай Ив Сен Лорангийн хувь заяаг тодорхойлсон юм: түүний жижигхэн хар коктейлийн даашинз Олон улсын ноосон эдлэлийн газраас зохион байгуулсан тэмцээнд тэргүүн байр эзэлжээ.
1955-1957 онуудад тэрээр Кристиан Диорын загварын ордонд ажиллаж байсан бөгөөд түүний туслахуудын нэг байв.
1961 онд Кристиан Диор компаний эзэн байсан Марсель Буссак өөрийг нь халахаар төлөвлөж байгааг мэдээд Ив Сен Лоран Диороос гарч, өөрийн бизнесийг эхлүүлэхээр шийджээ. Америкийн тэрбумтан Мак Робинсоныг хэдэн сая франк хөрөнгө оруулахыг ятгасан хамтрагч Пьер Бержетэйгээ хамт тэрээр өөрийн нэрээр загварын товчоо ордон байгуулжээ.