Jump to content

Ига Швёнтек

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ига Наталиа Швёнтек (Польш: Iga Natalia Świątek; 2001 оны 5-р сарын 31-нд Варшав хотод төрсөн) — Польшийн теннисчин эмэгтэй. Ганцаарчилсан төрлийн дэлхийн чанааг тэргүүлэгч. Их Дуулгын ганцаарчилсан төрөлд 6 удаа; хосын төрөлд нэг удаа; холимог хосын төрөлд нэг удаа түрүүлсэн тамирчин.

Ига Швёнтек бол түүхэн дэх 40 сая гаруй долларын шагналын сантай дөрөв дэх эмэгтэй теннисчин (Серена, Венус Уильямс, Симона Халеп нарын дараа) бөгөөд карьерын орлогоороо 3-рт бичигдэж байна.

Тэрээр өсвөрийн тамирчин байхдаа Их дуулгын ганцаарчилсан төрөлд нэг удаа түрүүлсэн (Уимблдон 2018), Их дуулгын хосын төрөлд нэг удаа түрүүлсэн (Францын нээлттэй тэмцээн 2018); тэрээр Олон улсын теннисний холбооны залуучуудын чансааны дэлхийн 5-р байрт бичигдэж байсан (2019).