Jump to content

Игорь Рогачёв

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Игорь Рогачёв, 2005 он

Игорь Рогачёв (орос. И́горь Алексе́евич Рогачёв, 1932 оны 3-р сарын 1-нд ЗХУ-ын Москва хотод төрж, 2012 оны 4-р сарын 7-нд ОХУ-ын Москва хотод нас барсан) - Зөвлөлтийн дипломат болон Оросын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолтой дипломатч. Түүхийн шинжлэх ухааны доктор. 1992-2005 онуудад ОХУ-аас Хятадад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд. 2005-2012 онуудад Амур мужаас ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн байсан.

  • 1949-1955 онд - ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуульд сурч төгссөн.
  • 1956-1961 онд - БНХАУ дахь ЗХУ-ын Элчин сайдын яамны ажилтан.
  • 1961-1965 онд - ЗХУ-ын Гадаад хэргийн яамны ажилтан.
  • 1965-1969 онд - АНУ дахь ЗХУ-ын Элчин сайдын яамны ажилтан.
  • 1969-1972 онд - БНХАУ-д суугаа ЗХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх.
  • 1971-1972 онд - Зөвлөлт-Хятадын хилийн асуудлыг зохицуулах хэлэлцээрт засгийн газрын төлөөлөгчдийн гишүүн.
  • 1972-1978 онд - ЗХУ-ын Гадаад хэргийн яамны төв аппаратын ажилтан.
  • 1978-1983 онд - ЗХУ-ын ГХЯ-ны Зүүн өмнөд Азийн газрын дарга.
  • 1983-1986 онд - ЗХУ-ын ГХЯ-ны Алс Дорнодын 1-р хэлтсийн дарга, ЗХУ-ын ГХЯ-ны Удирдах зөвлөлийн гишүүн.
  • 1986-1992 онд - ЗХУ/ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд. ЗСБНХУ, АНУ-ын хооронд байгуулсан Далайн орон зайг хязгаарлах шугамын тухай хэлэлцээрийн ажлын хэсгийг ахалж байсан.
  • 1986-1987 онд - ЗХУ-ын ГХЯ-ны Азийн социалист орнуудын хэлтсийн дарга.
  • 1987-1991 онд - Хилийн асуудлаарх Зөвлөлт-Хятадын хэлэлцээрт ЗХУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн.
  • 1988-1991 онд - Камбожийн асуудлаарх олон улсын хэлэлцээрт ЗХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн.
  • 1991 онд ЗХУ-ын Ерөнхийлөгчийн Өмнөд Солонгос дахь тусгай төлөөлөгч.
  • 1991 онд - ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч, Умард Солонгосод суугаа Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд.
  • 1992 -2005 онд - ОХУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.
  • 2003-2004 онд - Умард Солонгосын цөмийн асуудлыг шийдвэрлэх зургаан талт Бээжинд болсон хэлэлцээрт Оросын төлөөлөгчдийн орлогч дарга.
  • 2005-2012 онд - ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл дэх Амур мужийн засаг захиргааны төлөөлөгч, Холбооны Зөвлөлийн Олон улсын харилцааны хорооны гишүүн, Холбооны Зөвлөлийн Мэдээллийн бодлогын комиссын гишүүн.
  • 2012 онд 80 насандаа Москва хотод нас барсан.