Jump to content

Идэш тэжээлийн сүлжээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Идэш тэжээлийн сүлжээ гэдэг нь экологийн холбоонд идэш тэжээлийн хэлхээнүүдийн нийлмэл ба юу юуг иддэг вэ гэдгийн график дүрслэл юм. Экологичид нь амьд организмийгидэш тэжээлийн сүлжээнд эзлэх байр суурь, үүргээс нь харгалзан өргөн хэмжээгээр автотрофууд болон гетеротрофууд гэж ангилаж болдог. Автотрофууд нь байгаа биеэ хадгалах, өсөх, хөгжих, мөн үр төлөө үлдээхийн тулд органик биш бодисоос органик бодис гарган авч эрдэс бодис, нүүрстөрөгчийн хий гэж мэт хийнүүдийг ялгаруулан авдаг. Энэхүү химийн урвалд энерги шаардагддаг, энэ энергийн ихэнх нт нарнаас фотосинтезийн үйл явцаар гаргагддаг ч маш жижиг хувь нь намгархаг газар, мөн эрдэс электрон донорын гидротермаль хоолой, халуун рашаан дахь биоэлектрогенезээс ялгардаг. Эдгээр трофик түвшин нь хоёртын шинж чанартай биш, харин агаар мандлаас нүүрстөрөгчийн цорын ганц эх үүсвэрийг авдаг бүрэн автотрофууд, агаар мандлаас бусад эх үүсвэрээс органик бодисыг хэсэгчлэн авдаг автотроф организмууд болох миксотрофууд (махчин ургамал гэх мэт), бүтэн гетеротрофууд нь өөрийгөө тэжээхийн тулд хооллох хэрэгтэй. Идэш тэжээлийн сүлжээнд дэх холбоосууд нь хооллох арга замыг дүрсэлсэн байдаг, жишээлбэл гетеротрофууд нь органик бодис авахын тулд автотрофууд болон бусад гетеротрофуудаар хооллодог. Энэхүү хоолны сүлжээ нь экосистемийг нэгдсэн солилцооны системтэй холбодог бие биеэнтэйгээ холбогдсон идэш тэжээлийн арга замыг нэгтгэсэн нэгдлийн хялбарчилсан зураглал юм. Өвсөн тэжээлт, махчин, хог хаягдал, шимэгч гэж хуваагдах хэрэглэгч-нөөцийн гэсэн харилцаатай олон сүлжээнүүд байдаг. Гетеротрофууд хоололдог чихэр гэх мэт органик бодис нь гетеротрофуудыг энергиэр хангадаг. Автотрофууд болон гетеротрофууд нь олон янзын хэмжээтэй байдаг, микроскопик биетүүдээс эхлээд олон тонн жинтэй том биетүүд-цианобактериас аварга том улаан модод хүртэл, cyanobacteria хэмээх бактериас эхлээд цэнхэр халим хүртэл.