Изабела арал (Галапагос)
Төрөлх хэл: Isabela | |
|---|---|
Галапагосын арлуудын газрын зураг | |
| Газар зүй | |
| Байршил | Номхон далай |
| Солбицол | 00°30′S 91°04′W / 0.500°S 91.067°WСолбицол: 00°30′S 91°04′W / 0.500°S 91.067°W |
| Олтриг | Галапагосын арлууд |
| 4,586 км2 (1,771 миль2) | |
| Урт | 100 км (60 миль) |
| Хамгийн өндөр цэгийн өндөр | 1,707 м (5600 фут) |
| Хамгийн өндөр цэг | Вулф галт уул |
| Захиргаа | |
Эквадор | |
| Муж | Галапагос муж |
| Хүн ам зүй | |
| Хүн ам | 1,748[1] |
| Нягтшил | 0.47/км2 (1.22/миль2) |
| Угсаатны бүлэг | Эквадорчууд |

Изабела арал (Испани: Isabela) нь Галапагосын арлуудын хамгийн том арал юм. 4,588 км² талбайтай. Арлын хойд хэсгээр экваторын шугам дайрч өнгөрнө. Тус арал нь 6 галт уулнаас тогтдог бөгөөд тэдгээрийн хамгийн өндөр нь далайн түвшнээс дээш 1707м өргөгдсөн Вольф уул юм.
Изабела аралд нэн ховор Галапагос заан яст мэлхийнээс гадна Галапагос оцон шувуу, Далайн игуана, Газрын игуана, Галапагос далайн хав, цэнхэр хөлт шувуу, бор хотон, фламинго зэрэг содон ховор амьтад амьдардаг.
Изабела аралд 2006 оны байдлаар 1,780 хүн оршин сууж байгаа нь Галапагосын арлууд дунд 3-т орох үзүүлэлт юм. Хүн амын ихэнх нь арлын зүүн өмнөд хэсэгт байх Пуэрто Вилламил хотод оршин сууна.
Тус арлын нэр нь Христофер Колумбын аяллыг дэмжиж байсан Испанийн хатан хаан I Изабелагийн нэрнээс гаралтай.