Изабель Аджани

Изабель Ясмина Аджани (франц. Isabelle Yasmina Adjani; 1955 оны 6-р сарын 27-нд Парис хотын XVII дүүрэгт төрсөн) — Францын алдартай тайз, дэлгэцийн жүжигчин, дуучин. "Эзэмдэгч" (1981), "Алдаг зун" (1983), "Камилла Клодель" (1988), "Хатан хаан Марго" (1994) болон "Сүүлийн хичээл" (2008) зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ "Сезар шагналын шилдэг эмэгтэй жүжигчний 5 удаагийн шагналыг хүртсэн.
Изабель Аджани ихэвчлэн эмзэг, оньсого мэт, солиотой эсвэл сэтгэл зүйн хувьд тогтворгүй дүрүүдийг бүтээдэг. Аджани дүрүүдийнхээ сэтгэл хөдөлгөм байдал, жүжиглэлтэд бүрэн орж, дүр бүрдээ хэтэрхий их өрөвдөх сэтгэлээр ханддаг гэдгээрээ алдартай.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Изабель Ясмина Аджани 1955 оны 6-р сарын 27-нд Парисын 17-р дүүрэгт Алжирын цагаач Мохаммед Шериф Аджани, Германы Бавар мужийн католик шашинтан Эмма Аугуста (Густи) Швайнбергер нарын гэр бүлд төржээ.

Жүжигчний эцэг Мохаммед Аджанитай Дэлхийн 2-р дайны төгсгөлд Францын армид алба хааж байх үерээ эх Эмма тань танилцжээ. Тэд удалгүй гэрлэж, Эмма франц хэл огт мэддэггүй байсан ч түүнтэй хамт Парис руу нүүсэн гэдэг.
Изабель Аджани 14 настайдаа "Эмбер" (1970) гэх анхны кинондоо тоглосон. Тэрээр анх 1972 онд "Комеди-Франсэз" театрт сонгодог жүжигчин гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн. Тэрээр Мольерийн "Эхнэрүүдийн сургууль" (1973) киноны гол дүрийн эмэгтэй Агнесийн дүрийг бүтээж өндөр үнэлгээ авсан байна. Удалгүй тэрээр кино урлагт хүч үзэхээр театраа орхисон юм.
Аджани 1975 онд "Аделийн түүх" кинонд тоглосноороо 20 настайдаа Оскарын шагналд шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшсэн нь тухайн үеийн хамгийн залуу нэр дэвшигч болсон (энэ амжилтыг тэрээр бараг 30 жилийн турш хадгалж байсан). Тэрээр "Жолооч" (1978) зэрэг Холливудын кинонуудад дүр бүтээх саналыг удалгүй хүлээн авсан. Аджани үүний өмнө "Шөнө дундын нөгөө тал" (1977) зэрэг кинонд тоглох боломжоос татгалзаж байсан.
1988 онд тэрээр "Камилла Клодель" нэртэй намтарчилсан киног хамтран продюсерлэж, гол дүрд тоглосон. Тэрээр энэ кинонд бүтээсэн дүрээрээ гурав дахь Сезар шагнал, хоёр дахь удаагаа Оскарын шагналд нэр дэвшиж, хоёр удаа Оскарын шагнал хүртсэн Францын анхны жүжигчин болжээ. Мөн уг кино нь гадаад хэлээрх шилдэг кинонд нэр дэвшсэн.
Изабель Аджани 1994 онд Патрис Шерогийн найруулсан "Хатан хаан Марго" кинонд бүтээсэн дүрээрээ дөрөв дэх Сезар шагнал хүртжээ. Тэрээр "Сүүлчийн хичээл" (2008) кинонд бүтээсэн дүрээрээ Сезар шагналыг таван удаа хүртсэн цорын ганц жүжигчин болжээ. Энэ кинонд тэрээр төв Францын захын нэгэн ахлах сургуулийн багшийн дүрд тоглосон. Кино 2009 оны 3-р сарын 20-нд Францын Arte сувгаар нээлтээ хийж, 2.2 сая үзэгчтэй болж, дараа нь 2009 оны 3-р сарын 25-нд кино театруудад нээлтээ хийсэн юм.
Шагналууд
[засварлах | кодоор засварлах]| Шагнал | Он | Нэр дэвшсэн ангилал | Киноны нэр | Үр дүн |
|---|---|---|---|---|
| Оскар шагнал | 1976 | Шилдэг эмэгтэй дүр | Аделийн түүх | Нэр дэвшигч |
| 1990 | Шилдэг эмэгтэй дүр | Камилла Клодел | Нэр дэвшигч | |
| Сезар шагнал | 1976 | Шилдэг эмэгтэй дүр | Аделийн түүх. | Нэр дэвшигч |
| 1977 | Шилдэг эмэгтэй дүр | Барокко | Нэр дэвшигч | |
| 1982 | Шилдэг эмэгтэй дүр | Эзэмдэгч | Ялсан | |
| 1984 | Шилдэг эмэгтэй дүр | Алдаг зун | Ялсан | |
| 1986 | Шилдэг эмэгтэй дүр | Метро | Нэр дэвшигч | |
| 1989 | Шилдэг эмэгтэй дүр | Камилла Клодел | Ялсан | |
| 1995 | Шилдэг эмэгтэй дүр | Марго хатан хаан | Ялсан | |
| 2010 | Шилдэг эмэгтэй дүр | Сүүлийн хичээл | Ялсан | |
| 2019 | Шилдэг туслах эмэгтэй дүр | Хорвоо чинийх | Нэр дэвшигч | |
| Канны кино наадам | 1981 | Шилдэг эмэгтэй дүрийн шагнал | Квартет | Ялсан |
| Шилдэг эмэгтэй дүрийн шагнал | Эзэмдэгч | Ялсан | ||
| Берлиний кино наадам | 1989 | Шилдэг эмэгтэй дүрд «Мөнгөн баавгай» шагнал | Камилла Клодел | Ялсан |
| Давид ди Донателло (итал. Ente David di Donatello) Италийн үндэсний кино шагнал | 1976 | Шилдэг гадаад эмэгтэй жүжигчин | Аделийн түүх | Ялсан |
| Картахены кино наадам | 1976 | Шилдэг эмэгтэй жүжигчин | Аделийн түүх | Ялсан |
| АНУ-ын кино шүүмжлэгчдийн үндэсний зөвлөл | 1976 | Шилдэг эмэгтэй жүжигчин | Аделийн түүх | Ялсан |
| АНУ-ын кино шүүмжлэгчдийн үндэсний нийгэмлэг | 1976 | Шилдэг эмэгтэй дүр | Аделийн түүх | Ялсан |
| Нью-Йоркийн кино шүүмжлэгчдийн дугуйлан | 1976 | Шилдэг эмэгтэй жүжигчин | Аделийн түүх | Ялсан |
| "Бэмби" (герман. Bambi) германы телевиз, сэтгүүлийн шагнал | 1980 | Шилдэг эмэгтэй дүр | Носферату — шөнийн хий үзэгдэл | Ялсан |
| Кабур дахь Кино наадам (фр. Festival du film de Cabourg) | 2003 | Шилдэг эмэгтэй дүр | Адольф | Ялсан |
| Лүмьер (фр. Lumière) Францын үндэсний кино шагнал | 2010 | Шилдэг эмэгтэй жүжигчин | Сүүлийн хичээл | Ялсан |
| Globe de Cristal Awards | 2010 | Шилдэг эмэгтэй дүр | Сүүлийн хичээл | Ялсан |