Изембард Брунэл

Изембард Кингдом Брунэл (англи. Isambard Kingdom Brunel, 1806 оны 4-р сарын 9-нд Английн Портсмут хотод төрж, 1859 оны 9-р сарын 15-нд Вестминстерт нас барсан) — Английн барилгын инженер, механик инженер байсан бөгөөд инженерийн түүхэн дэх хамгийн авьяаслаг, бүтээмжтэй зүтгэлтнүүдийн нэг, 19-р зууны томоохон инженерүүдийн нэг, Аж үйлдвэрийн хувьсгалын хамгийн агуу зүтгэлтнүүдийн нэг гэгддэг, шинэлэг загвар, гайхалтай бүтээн байгуулалтаараа алдартай хүн юм. Брунэл усан онгоцны зогсоол, Баруун Их төмөр зам (GWR), анхны Атлантын далайг дамнасан зориулалтын усан онгоц зэрэг хэд хэдэн уурын хөлөг онгоц, олон чухал гүүр, хонгил барьсан. Түүний загварууд нь нийтийн тээвэр, орчин үеийн инженерчлэлд хувьсгал хийсэн. Франц гаралтай Британийн инженер Марк Брунэлийн хүү юм.

Изембард Брунэл тухайн үедээ зоригтой төслүүдээрээ олон нийтийг гайхшируулж байсан, тухайлбал, Англи дахь Баруун Их төмөр замыг Америк хүртэл "уртасгах" санал болгож, үүний тулд Атлантын далайг дамнасан усан онгоцнууд барина гэдэг байсан.
Изебард Брунэл Ротерхит, Ваппингийн хооронд Лондон хотын Темз мөрний доогуурх хонгил барих төсөлд туслах инженерээр ажилласан. Хонгил баригчид нэг эргээс нөгөө эрэг хүртэл барилгын хүнд, аюултай нөхцөлд ажилласан байна. Төслийг "Thames Tunnel" компани санхүүжүүлсэн бөгөөд Брунэлийн эцэг Марк Брунэл мөн ерөнхий инженерээр ажиллаж байжээ.