Jump to content

Израилын Батлан Хамгаалах Хүчин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Израилын Батлан Хамгаалах Хүчин
צבא הגנה לישראל
IDF Emblem, containing a sword wrapped in an olive branch inside a Star of David
Далбаа
Байгуулагдсан1948 оны 5 сарын 26; 78 жилийн өмнө (1948-05-26)
Салбарууд
Вэбсайтidf.il
Удирдлага
Ерөнхий Сайд Биньямин Нетаньяху
Батлан ​​​​хамгаалахын сайд Исраэль Кац
Жанжин штабын дарга Эяль Замир
Хүн хүч
Цэргийн нас17
Хугацаат цэргийн алба24–34 сар
Цэргийн жинхэнэ алба хаагч169,500[1]
Бэлтгэл бие бүрэлдхүүн465,000[1]
Зардал
Төсөв$46.5 billion (2024)[2]
(12-т)
ДНБ-нд эзлэх хувь8.8% (2024)[2]
Аж үйлдвэр
Дотоодын нийлүүлэгчид
Гадаадын нийлүүлэгчид
Холбогдох өгүүллүүд
ТүүхИзраил–Палестины мөргөлдөөн (1948–одоо)
1948 оны Араб–Израилын дайн (1948–1949)
Хариу үйлдлийн ажиллагаа (1951–1956)
Суэцийн хямрал (1956)
Зургаан өдрийн дайн (1967)
Элэгдлийн дайн (1967–1970)
Йом Киппурийн дайн (1973)
Литани ажиллагаа (1978)
1982 оны Ливаны дайн (1982–1985)
Өмнөд Ливаны мөргөлдөөн (1985–2000)
Анхны Интифада (1987–1993)
Хоёрдугаар Интифада (2000–2005)
2006 оны Ливаны дайн (2006)
Газын дайн (2008–2009) (2008–2009)
2012 оны Газын дайн (2012)
2014 оны Газын дайн (2014)
2021 оны Израил–Палестины хямрал (2021)
Газын дайн (2023–одоо)
Израилын Ливан руу хийсэн довтолгоо (2024)
Израилын Сири рүү хийсэн довтолгоо (2024–одоо)
Иран–Израилын дайн (2025)
2026 оны Ираны дайн (2026–одоо)
Бусад
ЦолнуудИзраилын Батлан Хамгаалах Хүчний цол

Израилын Батлан Хамгаалах Хүчин (еврей. צְבָא הַהֲגָנָה לְיִשְׂרָאֵל) эсвэл товчоор ЦАХАЛ (еврей. ‏צה"ל‏‎ — Ца́халь / Ца́аль) нь Израил улсын Зэвсэгт хүчин юм. ЦАХАЛ нь хуурай замын цэрэг, нисэх хүчин, тэнгисийн цэргийн хүчнээс бүрдэнэ. Израилын Батлан хамгаалахын сайдын харьяа Жанжин штабын даргаар 2025 оны 3-р сараас Эяль Замир; 2019 оны 1-р сарын 15-наас хойш Дэслэгч генерал Авив Кочави Тамгын газрын даргаар ажиллаж байна.

Израилын түр Засгийн газрын тэргүүн Давид Бен-Гурионы 1948 оны 5-р сарын 26-ны өдрийн тушаалаар цэрэгжсэн Хагана болон Иргун, Лехи гэсэн зэвсэгт бүлэглэлүүдийг нэгтгэн Израилын Батлан хамгаалах хүчнийг хугацаат цэргийн алба болгон албан ёсоор байгуулсан.

Израилын Батлан хамгаалах арми нь эмэгтэйчүүдийг цэргийн албад татдаг гэдгээрээ онцлог юм. ЦАХАЛ нь Израилын нийгэмд улс орны эдийн засаг, соёл урлаг, улс төрийн үйл ажиллагаанд нөлөөлж буй хамгийн нэр хүндтэй байгууллагуудын нэг юм. 1965 онд Израилын Батлан хамгаалах хүчнийг боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж шагнажээ.

Хуулиар бол давхар иргэншилтэй болон өөр улсад оршин суудаг хүмүүсийг оролцуулан Израилын бүх иргэд, мөн тус улсад байнга оршин суудаг бүх хүмүүс 18 нас хүрээд Израилын Армид алба хаах үүрэгтэй. 2021 оны байдлаар эрэгтэйчүүдийн заавал алба хаах хугацаа 30 сар, эмэгтэйчүүдийн хувьд 24 сар (хоёр жил) байна. Энэ хууль нь Израилын бүх иргэдэд хамаарах боловч араб, бедуинчүүдэд хамаарахгүй.

  1. 1 2 Стратегийн судалгааны олон улсын хүрээлэн (2023-02-15). The Military Balance 2023. Лондон: Routledge. х. 331. ISBN 9781032508955. Архивласан огноо 2023-03-01. Татаж авсан: 2026-03-22.
  2. 1 2 "Trends in Military Expenditure 2024" (PDF). Стокхольмын Олон Улсын Энх Тайвны Судалгааны Хүрээлэн. 2025. Татаж авсан: 2025-04-28.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.