Израиль

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Израиль улс
מְדִינַת יִשְׂרָאֵל (еврей)
دَوْلَة إِسْرَائِيل (араб)
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
Еврей хэл: «הַתִּקְוָה» (Хатиква) — «Итгэл»

Дэлхийн тал бөмбөрцөг дэх Израилийн байршил
Дэлхийн тал бөмбөрцөг дэх Израилийн байршил
Нийслэл Emblem of Jerusalem.svg Иерусалим
Том хот Тель-Авив, Хайфа
Албан хэл еврей, араб
Ард түмэн 
(2010 он)
Израилийн ард түмэн:
75% – еврей үндэстэн
21% – араб угсаатан
   4% – бусад ард түмэн
Олон түмэн 100% – Израилийнхан
(Израиль улсынхан)
Төр засаг Ардчилсан дэглэм, нэгдмэл
байгууламж
, парламентын
бүгд найрамдах засагтай
 -  Ерөнхийлөгч Реувен Ривлин (2014)
 -  Ерөнхий сайд Биньямин Нетаньяху (2009)
Улсын хурал «Кнессет» (Хурал)
Түүхт огноо
 -  1948-05-14 тусгаар тогтносон 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 20,770 / 22,072 км2 (144)
 -  Гадаргын ус (%) 2.12 хувь
Хүн ам
 -  Тооцоо (2014) 8,238,300 хүн[1] (97)
 -  Тооллого (2008) 7,412,200 
 -  Нягт сийрэг 387.6 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2014 оны тооцоо
 -  Нийт дүн 420.629 тэрбум $[2] 
 -  Нэг хүнд 24,143 $[2] 
ДНБ (Нэрлэсэн) 2014 оны тооцоо
 -  Нийт дүн 225.619 тэрбум $[2] (50)
 -  Нэг хүнд 12,950 $[2] 
ОТББИ (2008) 39.2 (дундаж) (66)
ХХИ (2010) 0.888[3] (маш сайн) (19)
Мөнгөний нэгж Израилийн шекель (ILS)
Цагийн бүс ГЦ+2, зундаа ГЦ+3
Утас, домэйн +972 / .il
Нэр томъёо IL, ISR / Израиль
Израйль улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Төр засаг Парламентийн засаглалтай ардчилсан
 -  Ерөнхийлөгч Шимон Перес
 -  Ерөнхий сайд Эхуд Ольмерт
 -  Гадаргын ус (%) ~2
Хүн ам
 -  Тооцоо () 8,091,2002 
 -  Тооллого () 5,548,523 
ХХИ  0.932 (23)
Мөнгөний нэгж Израйль шинэ шекель (₪‎) )
1Голаны өндөрлөг, Зүүн Иерусалимыг оролцуулаагүй / оролцуулсан
2Баруун Зурвас дахь Израйлийн хүн амыг оролцуулсан

Израйль улс Газар дундын тэнгисийн зүүн эрэг дээр орших баруун азийн орон ба дэлхийн төвд оршино. Хойд талаараа Ливан, зүүн хойд талаараа Сири, зүүн талаараа Йордан, баруун өмнөд талаараа Египет орнуудтай хиллэдэг бөгөөд өөрийн харьцангуй жижиг нутаг нь газар зүйн хувьд өөр өөр өвөрмөц онцлогтой. Баруун эрэг болон Газын зурвас ч мөн зэргэлдээ оршино. Израйлийн хүн амын ихэнх хувь нь Еврей үндэстэн бөгөөд үүгээрээ дэлхийн цорын ганц Еврей орон юм. Еврейчүүдээс гадна Арабын Мусульманчууд, Христийн шашинтнууд, Друзе, Самари зэрэг үндэстэн, шашинтнууд оршдог.

Өнөөгийн Израйль улс нь гурван мянга гаруй жилийн турш Иудейзмын хамгийн чухал ухагдахуунуудын нэг "Израйлийн нутаг" (Eretz Yisrael)-аас үндэстэй юм. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Үндэстнүүдийн Лиг нь "Еврей үндэстэнд өөрсдийн гэсэн орон" бүтээх зорилгоор Британы Палестин дахь мандатыг баталжээ. 1947 онд НҮБ нь Палестины мандатыг Еврей, Араб хоёр улсад хуваахыг баталсан байна. Арабын Барилдлага нь энэ төлөвлөгөөг эсэргүүцсэн боловч 1948 оны 5 сарын 14-нд Еврейн түр зуурын засгийн газар Израйлийг тусгаар тогтносныг мэдэгджээ. Дараа нь болсон Араб-Израйлийн дайнд Израйль ялалт байгуулснаар энэ улсын хил хязгаарыг НҮБ-н хуваах төлөвлөгөөнд зааснаас ч илүүгээр сунгажээ. Энэ явдлаас хойш зэргэлдээ орших олон Араб оронтой мөргөлдөж, үр дүнд нь олон том дайн болж өндөрлөж байгаа бөгөөд энэ нь өнөө хүртэл үргэлжилсээр байна. Израйль улс анх байгуулагдсанаас хойш, ялангуяа зэргэлдээ орших Араб орнуудаас түүний хил хязгаар болон бүр оршин тогтнох эрх нь хүртэл зөрчилтэй тулгарч байна. Харин Израйль нь Египет, Йордан орнуудтай энх тайвны гэрээ байгуулж, Палестинчуудтай бүр мөсөн зохицолдох хэлэлцээр явуулсаар байна.

Израйль нь төлөөллийн ардчилал бөгөөд парламентийн системтэй, сонгох эрх нь хүн бүрт оногдоно. Засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд бөгөөд Израйлийн хууль тогтоох байгууллага нь Кнессет. ҮНБ-гаар тооцвол Израйлийн эдийн засаг нь дэлхийд 44-т орно. Хүний хөгжил, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, эдийн засгийн өрсөлдөөнөөрөө Ойрхи дорнодын орнуудад дээгүүр жагсдаг. Улсын нийслэл ба засгийн газрын байрлах газар нь Иерусалим бол эдийн засгийн төв нь Тел-Авив юм.

Израйль үндэстэн үүссэн нь[засварлах | edit source]

Энэ улс нь дахин давтагдашгүйгээр Эзэний ерөөлийг хүртсэн ард түмэн гэж өөрсдийнх нь түгээмэл соёл гэж нэрлэж болох библид заагдсан байдаг аж. Израйль улс нь хэдэн мянган жилийн түүхтэй. Израйлийн түүхийг Библид тэмдэглэн үлдээсэн байдаг. Библид тэмдэглэсэнээр Израйлийн өвөг дээдэс нь Абрахам бөгөөд тэрээр хоёр хүүтэй байсны нэгийг нь Ишмаел, нөгөөг нь Исаак гэдэг байжээ. Өнөөгийн арабууд Ишмаелийг өөрсдийн өвөг эцгээ гэж үздэг бөгөөд Куран сударт ч тийнхүү тэмдэглэсэн байдаг. Исаак хоёр хүүтэй болсоны нэгийг нь Есав, нөгөөг нь Иаков гэдэг байв. Есав бол эртний Едомчуудын өвөг эцэг болсон ба Иаков нь Израйльчуудын өвөг эцэг болжээ. Бурхан Иаковыг Израйль гэж нэрлэсэн бөгөөд энэ нь Бурхантай тэмцэлдэгч гэсэн утга бүхий нэр ажээ. Яагаад ийм утгатай нэр өгсөн талаар Иаковын түүхээс уншиж болно. Энэ түүх Библийн Эхлэл номд бий. Үүний дараа Иаков (Израйль) арван хоёр хүүтэй болсон ба тэр арван хоёр хүү нь Израйлийн арван хоёр овгийн өвөг дээдэс болжээ. Израйлийн гэр бүл Канаан нутагт (Израйлийн эртний газарзүйн нэр) амьдарч байгаад тэнд маш их ган гачиг болсон тул Египетэд нүүн ирж Эртний Египетийн Гошен нутагт 430 жил амьдарчээ. Израйлийн гэр бүл анх Египетэд ирэхдээ далуулаа байсан бол тэндээс гарахдаа ойролцоогоор 3 сая орчим болоод гарсан гэдэг. Тэд Египетэд асар их боолчлогдож, зовж зүдэрч байх үед Бурхан Мосе гэгч хүнийг дуудан Израйлийг Египетийн боолчлолоос чөлөөлүүлж, буцаан Канаан нутагт авчирсан. Израйльчууд Мосетой хамт 40 жил цөлөөр тэнэж, 40 жилийн дараа Канаан нутагт орсон юм. Тэр үед Канаанчууд Канаан нутагт амьдарч байсан бөгөөд Мосегийн дараагийн удирдагч болох Иошуагийн удирдлага дор Израйльчууд Канааныг булаан эзэлж тэндээ суурьшжээ. Иошуагаас хойш Израйлийг Бурханы томилсон шүүгчид удирдаж байсан ба тэдний хамгийн сүүлчийнх нь Самуел байсан юм.

Израйлийн түүх[засварлах | edit source]

Самуелын дараа тэд өөрсдийн гэсэн хаантай болсон бөгөөд түүнийг Саул гэдэг байв. Тэрээр израйльчуудын удирдагч байлаа. Түүний дараа Давид хаан ширээнд суусан бөгөөд Израйлийн хаант улсыг МЭӨ 1000 оны үед байгуулан, нийслэлийг Иерусалим хэмээн зарлан тунхаглажээ. Түүний хүү Соломон хаан ширээнд суусан бөгөөд Иерусалим хот дахь анхны Ариун Сүмийг Бурханы алдарт зориулан барьсан байна. Соломон МЭӨ 928 онд насан өөд болсон бөгөөд түүнийг нас эцэслэсний дараа Хаант улс 2 хэсэг хуваагдан салж Хойд Хаант улсыг Израйль хэмээж нийслэлийг Самари гэж зарласан бол, Өмнөд Хаант улсыг Иуда хэмээж нийслэл нь Иерусалим хэвээр үлдсэн юм.

Ассиричууд МЭӨ 722 онд Израйлийг эзлэн авж, ард иргэдийг нь цөллөгт явуулсан бол МЭӨ 586 онд Вавилоны Эзэнт Гүрэн Иудаг эзлэн авж Вавилон руу цөлсөн. Гэвч Вавилон Персүүдэд эзлэгдсэний дараа Иудачуудыг нутагт нь буцааж хагас хараат байдалтай захирч байв. Үүний дараа Грек болон Ромын эзэнт гүрэн энэхүү дэглэмийг уламжлан захирч байлаа. МЭ 70 оны үед Ромын цэргүүд Иерусалим уруу дайран давшсаар Иерусалим хот болон Ариун сүмийг сүйтгэн шатаагаад явсан юм. Үүний дараа МЭ 132 Ромын цэргүүд дахин ирж еврейчүүдийг хайр найргүй хядсан бөгөөд энэ бүхний дараа маш цөөхөн тооны Еврейчүүд үлдсэн юм. Бага тооны еврейчүүд Израйлийн нутагт амьдарч, бусад нь өөр улс орон луу дүрвэн амьдарч байв. Энэ дүрвэлт, дайжилтийг еврейчүүд Диаспора гэж нэрлэж байв.

Олон еврейчүүд дахин Галил (Израйлийн нэгэн аймаг) уруу нүүсэн. МЭ 2-4 зууны үед Еврей багш нар Еврей номууд болох Мишна, Талмуд зэрэг Еврейн чухал номуудыг дахин бичсэн.

Одоогийн израйлийн нутагт олон улс дайн дажин үймээн самууныг тарьж явсаар МЭ 635 онд Византийн Эзэнт Гүрэн, дараа нь арабчууд эзлэн авч 1516 он хүртэл байсан бөгөөд үүний дараа Османы Эзэнт Гүрэн 20-р зууныг хүртэл ноёрхож байлаа.

Израйль улс газар нутаг, хүн ам багатай хэдий ч олон томоохон дайнд ялалт байгуулсаар ирсэн хүчирхэг улс юм. Еврей үндэстэн Нобелийн шагналтнаараа тэргүүлдэг ба Дэлхийн эдийн засгийг тэд атгаж байна.

Дайн самуун[засварлах | edit source]

Дэлхийн 2р дайнд оросуудаас ч илүү хүнд бэрх нөхцөлийг туулсан ард түмэн бол еврэй үндэстнүүд билээ. Дэлхийн 1р дайнд ялагдсаны дараа герман улс ихээхэн хэмжээний төлбөрт унаж ард иргэд үгүйрэн хоосорч, эдийн засаг сулран доройтож байхад гагцхүү еврэйн гэр бүлүүд баян цатгалан байж, германы эдийн засагт томоохон массыг эзэгнэж байсан нь үндсэрхэг үзэлт Германы Үндэсний Социалист Ажилчны Нам буюу Нацист намыхныг ард түмэн дэмжихэд нэгэн түлхэц болсон байна. 1921 оноос нацист намын удирдагчаар Адольф Хитлер тодорч 1933 он гэхэд германы канцлер болон улмаар өөрийн тоталитарыг байгуулсан нь 6 сая еврейг аймаглан устгах (Холокост), 17 сая энгийн иргэнийг системчлэн хороох урьдчилсан нөхцөл болжээ.

Израйл-Арабын дайн

1947 онд НVБ-ын шийдвэрээр Палестиныг Араб, Еврейн хоёр улс болгосон. Vvнийг нь арабууд маш ихээр эсэргvvцэж байсан. 1948 онд Израйль улс тусгаар тогтнолоо зарласнаас ердее хэдхэн хоногийн дараа арабын 5 улсын цэрэг Израйль руу довтлов. Гэвч Израйльчуудад Англи, Францийн талаас дэмжлэг vзvvлж байсны ачаар Израйлын цэрэг Арабын цэргийг бут цохиж, Иордан голын баруун эрэг, Гаазын зурвас, Синайн хойгийг хяналтандаа авсан. Vvнээс хойш Араб-Израйлийн сергелдеен енеег хvртэл vргэлжилж дэлхийн хамгийн халуун цэгийн нэг хэвээр байгаа билээ. 1956 онд Англи, Францтай хамт Египетэд халдан довтолжээ. Учир нь Египетэд Насер засгийн газраа байгуулсан бөгөөд санхүүгийн асуудалтай байсан тул АНУ с тусламж хүсчээ. АНУ санхүүгийн тусламж үзүүлэхээс татгалзсан тул ашиг ихтэй Английн мэдэлд байсан Суэцийн сувгийг эзэлж авсан бөгөөд Англи уг довтолгооноор 1/3 г буцааж авчээ. 1964 онд Палестины Челеелех Байгууллага байгуулагдсан. 1968 оны 3-р сард Иордан дахь ПЧБ-ийн бааз руу Израйлийн цэргvvд довтолсноор Араб-Израйлын хоёрдох дайн эхэлсэн. 1969 оны "6 едрийн дайн"-аар Израйль улс Иордан голын баруун эрэг, Гаазын зурвас, Голланы ендерлег зэргийг арабуудаас эзлэн авсан. 1970 онд ПЧБ-ийн дайчид Иорданоос Израйлийн нутаг луу цемерч багахан хэмжээний тулалдаан хийж, эцэст нь Ливан луу дvрвэн гарсан байна. Сири улс нь ПЧБ-ийг идэвхтэй дэмждэг орон байсан. Израйль 1973 онд Египет, Сири, Иордан луу нэгэн зэрэг тvрэмгийлсэн бегеед 1982 онд Израйлийн цэрэг Ливаныг эзлэн авсан. Анх НVБ-ийн Еренхий Ассамблейн тогтоож егсен 14,1 мянган км.кв нутаг дээр 6,7 мянган км.кв нутгийг эзлэн авсан байна. Ер нь Израйль улсын гадаад бодлого нь "тэсч vлдэх" гэсэн зарчмаар явдаг. Учир нь тус улсад байнга заналхийлж буй улсууд их байдаг. АНУ-ын онцгой хvч чармайлт Ойрхи Дорнодын асуудлыг шийдвэрлэхэд гол vvрэг гvйцэтгэж байгааг хvлээн зевшеерех хэрэгтэй. 1978 оноос Израйль-Египет хоёр, 1993 онд Израйль-ПЧБ, дараа нь Иордантай хэл амаа ололцлоо.

Цэрэгжилт[засварлах | edit source]

Израйл улсын оршин тогтнол нь өөрөө ардаасаа олон асуудал бэрхшээлийг дагуулж бий болсон бөгөөд 2 ч удаа арабын улс орнуудтай холбоотнуудын дэмжлэгтэйгээр байлдаж ялж ирсэн түүхтэй. Өдгөө тэд 18 нас хүрээд ХУУЛИЙН ДАГУУ доод тал нь 2-3 жил цэргийн алба хаах ёстой. Жилд 1 удаа анги нэгтгэлээрээ цуглаж хилийн манаанаас өгсүүлээд, байлдааны ажиллагаа хүртэл бүхий л цэргийн үйл ажиллагаануудаас 1нд нь оролцдог тул иргэн бүр нь нас, хүйс үл харгалзан бэлтгэл цэрэг, байлдааны чадавхитан байдаг аж.

Орчин үе[засварлах | edit source]

Тарж бутарсан Еврейчүүд өөрсдийн гэсэн эх нутагтай болохыг хүсэж байв. 1880 оны үед Еврей үндэстний Сионизм (Израйль уруу буцах үзэл) үүсэв. 1948 оны 5 сарын 14-ний өдөр Их Британи Палестины бүс нутгийг удирдлагадаа байлгахаа больсон бөгөөд Еврейчүүд өөрсдийн нутгаа эргүүлэн авч Израйль гэх хуучин нэрээрээ улсаа дахин шинээр байгуулжээ.

Израиль улс нь:[засварлах | edit source]

Гадаад холбоос хэсэг дэхь zaluu.com ийн линкээр орж израйлчуудын нэвтрүүлсэн инноваци болон дэлхийн стандарт дарь индексүүдтэй танилцана уу?

Израйльд тухайн хүний их сургуулийн боловсрол армийн албаны түүхээс нь чухал байж чаддаггүй гэхэд хилсдэхгүй агаад ажилд орох ярилцлага бүр дээр асуудаг чухал асуултын нэг бол “Цэрэгт хаана алба хаасан бэ” гэдэг асуулт юм.

Израйльчууд цэргийн албаа хаачихаад дараа нь их, дээд сургуульд сурдаг агаад төгсөх үес 25 нас хүрнэ. Зарим нь эрдмийн зэрэгтэй, тэрчлэн олон залуус гэр бүлтэй болсон байдаг аж.

Иймээс Израйльд туршлага, үзэл бодол, ухаан суух нь харьцангуй залуу насанд ирдэг байна. (“Төр улс цогцолсон нь” ном хийгээд интернетээс израйлийн тагнуулын элит 8200-р анги, израйлийн армийн компьютерын системийн элит Мамрам анги, техникийн сургалт ба десантын шилдэг ангиудын үйл ажиллагаанд оролцох боломжийг хослуулсан элитийн элит гэгдэх Talpoit ангиудын талаар дэлгэрэнгүй уншиж сонирхоорой. Түлхүүр үгс нь: Talpiot program, Unit 8200, Mamram. Д.О) Израйль залуусын 45 хувь нь их, дээд сургуулийн боловсролтой болдог нь дэлхий дээр хамгийн өндөр хувь үзүүлэлт.

Газарзүй[засварлах | edit source]

Израйль нь хойд талаараа Ливан, Сири, зүүн талаараа Йордан, баруун өмнөд талаараа Египеттэй хиллэдэг.

Засаглал[засварлах | edit source]

Израйль нь парламентын засаглалтай улс. 18 хүрсэн иргэн бүр сонгууль санал өгөх эрхтэй. Засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд бөгөөд Израйлийн хууль тогтоох байгууллага нь Кнессет. Кнессет нь 120 гишүүдтэй. 4 жил тутамд нэг сонгодог. Кнессет нь хууль тогтоох, үндэсний аюулгүй байдал зэргийг хариуцдаг.

Монголын нүдээр[засварлах | edit source]

Еврейчүүдийн 90 гаруй хувийг ашкенази овгийн еврейчүүд бүрэлдүүлдэг. Еврейчүүд ащкенази еврейчүүд Төв Азиас нүүн ирсэн хазараас гаралтай хэмээн монголчуудад талтай хандах хандлага байдаг. Ашкенази еврейчүүдийг түрэг угсааны хазарчуудын Хазарын хаант улс (650—969) унасны дараа баруун зүг Европ руу дүрвэн гарсан хазарчууд Европт очоод еврейчүүдтэй холилдон еврей хэлтэй болсон гэсэн онол байдаг ч одоо энэ онол төдийлөн дэмжигдэхгүй болжээ. Ийм онол үүсэх болсон нь хэд хэдэн шалтгаантай: Хазар улс еврейчүүдийн шүтдэг иудейн шашинтай байсан ба хэзээ, хэрхэн иудейн шашинтай болсон нь тодорхойгүй. Хазарчууд иудейн шашинтай байсан ч энэ нь тэднийг еврейчүүд байсан эсвэл ашкенази еврейчүүд хазартай холбоотой гэсэн шууд баталгаа болохгүй. Эртний түрэгүүд монголоид төрхтэй байсан. Харин одоогийн еврейчүүдэд монголоид ген төдийлөн байхгүй.

Израйль улс нь техник технологи, эдийн засаг, хүний хөгжил зэргээрээ дээгүүр жагсдаг үлгэр жишээ улс мөн боловч өөрсдийн шашин, мөнгөний ноёрхолийнхоо тусламжтайгаар дэлхийн өнөөгийн чиг хандлага, томоохон шийдвэрүүдэд голцуу сөрөгөөр нөлөөлж байдаг улс аж. Ойрхи дорнодын хямрал, дэлхийн 2р дайн, сирийн иргэний дайн, ЗХУ-ын задрал зэрэгт еврэйчүүдийн нөлөө их бөгөөд цаашид олон эх сурвалжаас судлаж үнэн мэдээллийг цуглуулвал зохилтой.

Гадаад холбоос[засварлах | edit source]

  1. "Israel Central Bureau of Statistics, Population, end of 8/2014". Israel Central Bureau of Statistics. 22 October 2014. Retrieved 22 October 2014.
  2. 2.0 2.1 2.2 2.3 Олон Улсын Валютын Сан."Хасаг улс".
  3. "2014 Human Development Report Summary". (PDF)