Jump to content

Ийгл телевиз

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

(англи: Eagle News mongolia монгол: Ийглийн мэдээ) Энэ суваг нь үйл явдлын мэдээг цаг тухайд нь дамжуулахаас гадна Есүсийн хөтөлбөрийг зэрэг гаргахад анхаардаг байсан [1]

Ийгл телевиз бол Монголын Анхны Мэдээллийн Бие даасан телевиз бөгөөд тасралтгүй болж буй үйл явдлын мэдээллийг тэнцвэртэй хүргэдэг монголын өргөн нэвтрүүлгийн цор ганц суваг юм.

Мөн Манай монгол улс гэлтгүй Азийн ихэнх улсуудад анх удаа дэлгэрч буй Христийн шашин буюу сайн мэдээг тараах зорилготой цор ганц суваг байсан юм.

Анх энэ суваг 1994 онд 8-р суваг хэлбэрээр MBC-ийн лицензээр гарч эхэлсэн Америкийн Христийн шашны сурталчлах Among Foundation ТББ Монголын ардчилагчид эсвэл ММК (Монголын Медиа Корпораци) хамтран үүсгэн байгуулсан ба хэвлэн нийтлэх үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чөлөө шашин шүтэх эс шүтэх маягаар гарч ирсэн монголын анхны чөлөөт суваг байсан юм.

1995 оны намар Үндэсний телевизийн цамхагт 40 тоннын чингэлэгтэй Контейнер буюу орчин үеийн тоног төхөөрөмжийг авчран Пол Шванцендруберг гэх эрхэм CNN-ны антеныг хүлээн авсан нь монголын телевизийн түүхэнд шинэ эхлэл болсон юм.[2]

Анхны Эфир нь 1995 оны 11-р сарын 15-ны өдөр Нийслэл Улаанбаатар хот даяар CNN-ний эфирийг цацаж эхэлсэн ба дэлхийн жишгийг монголд анх удаа нэвтрүүлсэн нь Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд цоо шинэ үзэгдэл тохиолдов.

Дараа нь 1996 оны 4-р сарын 15-ны өдөр Үндэсний үйл явдлын мэдээллийн хөтөлбөрийг шууд цацаж эхэлж 1996 оны УИХ-ын сонгуулийг анхны шууд дамжуулалтийг 70-аад жил удирдсан МСДН МҮАН хамтран 53 суудал МАХН 26 суудал Үлдсэн нэг суудал нь (Яруу найрагч агсан О.Дашбалбар) сонгуулийн ялалт байгуулав хэмээн шуурхай мэдээллсэн нь монголын телевизүүдийн түүхэнд анхны тохиолдол болсон юм. Түүний дараа өдөр тутам цаг тухайд хүргэх үйл явдлын мэдээ болон Христийн шашин буюу Их эзэний Сайн мэдээг тараах зорилготой хөтөлбөрийг тогтмол нэвтрүүлдэг эхлэл тавигдсан мөн ихэнх Америкийн захирлууд 1998 онд нутаг буцахаар явсан юм.

Байгуулагдсан эхний жилүүдэд NBA TALK буюу сагсанбөмбөг тоглох спортыг тайлбартайгаар шууд утастайгаар үзүүлж харуулав дараа нь Цахиур чулууны хүмүүс хэмээх америкийн хуучин загвартай хүүхэлдэйн кино америкийн пасторуудыг орчуулгатай харуулах христийн нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр бэлтгэж эхлэв 1999 оны 4-р сарын 1-ны өдөр шуурхай мэдээлэх станцаа ажиллуулсан ба 2000 онд телевизийн анхны сонгуулийн мэтгэлцээнийг нэвтрүүлсэн

2001 оны 9-р сарын 11-ны өдөр АНУ-ын худалдааны төвд томоохон хэмжээний аймшигт халдлагыг шуурхай мэдээ хэлбэрээр үзүүлэв мөн монголын чөлөөт хэвлэл Өдрийн Сонин зэрэг мэдээллсэн нь гадаад шуурхай мэдээг дамжуулсан нь цоо шинэ үзэгдэл болов.[3]

2002 онд Америкийн иргэн Том Терри болон ММК нар Ийгл ТВ-ыг удирдлагатаа авч Азид анх удаа болсон Хөлбөмбөгийн Тэмцээн монголын дуучдын Тоглолт концертууд арга хэмжээнүүд олон төрлийн Спортын тэмцээнүүдийг цаг тухайд шууд дамжуулсан ба нийгмийн асуудалд оролцсоор ирсэн [2]

2003 оны 3-р сард эхэлсэн Иракын дайныг CNN-ны албан ёсны эрхтэйгээр 20 хоног шуурхай мэдээллсэн үүнтэй зэрэгцэн Ийгл телевиз үзэгчдын мэдэлгүй удаан үргэлжилсэн Санхүүгийн болон Удирдлагын маргаанаас болж Монголын талын түнш гэрээгээ цуцалж Засгийн Газар эрхийг хүчингүй болгож америкийн талын түнш тоног төхөөрөмжөө салган авч станцаа буулгаж 4-р сарын 22-ны өдөр нэвтрүүлгээ дамжуулахаа больж ажилчид нь ажлаасаа гарсан тохиолдол байсан[4]

Станцыг хаасны дараа Among Foundation Ийгл броадкастинг компанийг үүсгэн байгуулж захирлаар Том Терриг томилов тэрээр тус сувгийг кабелийн сүлжээгээр цацах үүрэг өгөв 2005 оны 1-р сарйн 16-ны өдөр Ийгл ТВ Шинэ Шударга Шуурхай уриагаар анхны 6 цагийн шууд мэдээллийг эхлүүлж нэвтрүүлгээ шинээр эхлүүлж Сансар Супервишн зэрэг олон кабелийн сувгын сүлжээгээр шууд нэвтрүүлж эхлэв ингэснээр монголын анхны мэдээний төрөлжсөн телевиз болж өргөжсөн ба 2005 оны ерөнхийлөгч Н.Энхбаярын тангараг өргөх ёслолыг хот даяар бүтэн өдөржингөө үзүүлж харуулсан дашрамд хэлэхэд 2005 оны намар ХХЗХ Ийгл ТВ-д өргөн нэвтрүүлгийн лицензийг шинээр өгч эхэлсэн бөгөөд 24 цагийн шуурхай мэдээний форматыг бий болгох Өдөр Бүр өглөөний 7:00 цагаас үдшийн 00:00 цаг хүртэлх Нэвтрүүлгээ дамжуулах техник технлогийг бэхжүүлэх ба Христийн шашны нэвтрүүлгийн бодлогыг өөрчлилж танин мэдэхүйн чиглэлтэй болгох цаашид Орон даяар цацах хүртэлх хөгжүүлж байжээ. Цоо шинэ түншлэл нь Fox news суваг Associated press агентлагтай хамтын ажиллагаатай болж гадаад мэдээг үнэн бодитой өгч эхлэв.

2011 оны 4-р сарын 1-ны 100 хувь Монголын талын Монгол Масс Медиа групп Бодь Интернэйшнл ХХК нар Ийгл ТВ-г худалдан авч мэдээний бодлогыг сайжруулав Том Терри захиралаас чөлөөлөгдөж Ийгл ТВ-гийн Христийн нэвтрүүлэг бэлтгэдэг Улаанбаатар хот дахь Телевизийн Продакшн болох Үнэт Өв Продакшн буюу Амонг Монголиа ХХК-г үүсгэн байгуулсан. 2013 оны 11-р сард Христийн нэвтрүүлэгийг ШУУД суваг руу шилжүүлсэн.

2012 онд Ийгл Ньюс ТВ нь Монгол Масс медиа группын эзэмшилд бүрэн хэмжээний мэдээллийн телевиз болон өөрчлөгдөж эдийн засгийн санхүүгийн хөтөлбөрийг эфирт нэмж улс төрийн нийгмийн асуудалд оролцохоор бий болж 2013 оны 5-р сард Продюстингийн системд шилжиж 11-р сард CNN-ны хамтын ажиллагааны түншлэл байгуулагдав.

2013 онд EAGLE.MN мэдээллийн веб сайт нээгдэж Үндэсний Тойм сэтгүүл Ардын Эрх сонинтой нэгдэж Ийгл Ньюс ТВ 2014 онд Монголын Медиа Корпораци болон өөрчлөгдөн 2015 онд Eagle.FM 91.1 долгион нээгдэж Сошиал Медиа руу шилжиж бямба ням гараг бүр гарах амралтын хөтөлбөртэй албан ёсны гадаадын чухал сонирхолтой нэвтрүүлэг нэмэгдэж 2019 онд мэдээний стиди сайжирч Нэвтрүүлэг нь 100% үндэсний хэлбэртэй болгосон эдүгээ орон даяар мэдээгээ бэлтгэн гаргаж байна.

Ийгл ТВ программын шинэчлэлт хийгдэж байгаад гаргасан хөтөлбөрүүд

Football talk

Үгийг Таа гэх мэт гарч байсан

  1. ↑ "EAGLE.mn". eagle.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2026-04-02.
  2. 1 2 [Eagle.mn Eagle.mn]. {{cite news}}: Check |url= value (help); Missing or empty |title= (help)
  3. ↑ "Main Page", Wikipedia, the free encyclopedia (Англи хэлээр), 2026-03-25, Татаж авсан: 2026-04-02
  4. ↑ "Wayback Machine". web.archive.org. Татаж авсан: 2026-04-02.