Илияна Йотова

Илия́на Мали́нова Йо́това (болгар. Илияна Малинова Йотова, англи. Iliana Iotova, төрсөн овог нь- Малинова; 1964 оны 10-р сарын 24-нд Софи хотод төрсөн) — Болгарын төрийн болон улс төрийн зүтгэлтэн, сэтгүүлч мэргэжилтэй. 2017 оны 1-р сарын 22-ноос Болгарын дэд ерөнхийлөгч байсан бөгөөд 2026 оны 1-р сарын 23-нд Ру́мен Ра́девыг огцорсоны дараа Болгарын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болсон байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Илияна Йотова 1964 оны 10-р сарын 24-нд Софи хотод төрсөн. Софи хотын франц лицейд сурсан.
Йотова 1989 онд Софийн Их Сургуулийн Филологийн факультетийг төгссөн. 1991-1997 онд тэрээр Болгарын Үндэсний Телевизэд сэтгүүлч, редактораар ажиллаж байсан бөгөөд хожим нь Францын Страсбург хотын "École nationale d'administration" (ENA, Үндэсний Захиргааны Сургууль) болон Страсбургийн Их Сургуулийн Европын Судлалын Төв (CEES)-д мэргэшсэн.
2000 оны 5-р сарын 7-ноос Болгарын Социалист Намын Дээд Зөвлөлийн гишүүн, 2006 оны 1-р сарын 6-наас Болгарын Социалист Намын Софи хотын салбарын дэд даргаар ажиллаж байжээ.
2005 онд тэрээр Болгарын 40 дэх Үндэсний Ассемблейд, 2007 онд Европын Парламентад сонгогдсон.
2016 оны 11-р сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Румен Радевтай хамт өрсөлдсөн. 2017 оны 1-р сарын 22-нд тэрээр дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон. Румен Радев 2026 оны 1-р сарын 23-нд Болгарын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсны дараа (ирэх парламентын сонгуульд оролцохоор) энэ албан тушаалд очсон анхны эмэгтэй болжээ.
Нөхөр нь хүний эмч Андрей Йотов, тэд нэг хүүтэй.