Илхаант улсын Вифини руу хийсэн аян дайн
| Илхаант улсын Вифини руу хийсэн аян дайн | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| Хамаарах дайн: Византийн–Османы дайнууд | |||||||
| |||||||
| Байлдагч талууд | |||||||
|
Ил Хаант Улс Византын эзэнт гүрэн | Османы Бейлик | ||||||
| Командлагч болон удирдагчид | |||||||
|
Өлзийт II Андроникос | I Осман | ||||||
| Цэргийн хүч | |||||||
| 30,000 | тодорхой бус | ||||||
Византийн–Османы дайнуудын үеэр Визант улс Ил Хаант Улсаас тусламж хүссэн бөгөөд, Ил Хаант Улс Османы Бейликийг ялахын тулд арми илгээсэн. Эдгээр дайнууд нь Византын эзэнт гүрэн болон Османы хоорондох тэмцлийн нэг хэсэг байв. 1302 онд Кайи хаант улсын I Осман Ромчуудыг ялан дийлсэн ялалт байгуулж, Османы Бейликийн суурийг тавьсан. Гурван жилийн дараа буюу 1305 онд Византийн эзэн хаан II Андроникос Османы улам бүр нэмэгдэж буй аюул заналхийлэлтэй тэмцэхийн тулд Ил Хаан Өлзийтөөс тусламж хүссэн.[1][2] Византийн эзэн хааны хүсэлтийн хариуд Өлзийт Византийн талд туслахаар 40,000 цэргээ илгээхээ амласан. 1308 он гэхэд Өлзийт Византийн хүчийг дэмжихээр 30,000 Ил Хааны цэргийг Вифини руу илгээсэн байв. Энэхүү Ил Хааны арми тус бүс нутагт Османы мэдэлд байсан хэд хэдэн цайз, хотыг эргүүлэн авч, I Османы хүчийг бут цохив.[3][4][5]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Subani 2013, х. 138.
- ↑ Emecen 2015, х. 141.
- ↑ Heath 1995, х. 24.
- ↑ Heath 1995, х. 33.
- ↑ Pachymeres 2009, х. 60.
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- Pachymeres, Georges (2009). BİZANSLI GÖZÜYLE TÜRKLER. Istanbul: İlgi Kültür Sanat Yayıncılık.
- Heath, Ian (1995). Byzantine Armies AD 1118–1461 (Men-at-Arms, 287) (1st хэвлэл). Osprey Publishing. х. 48. ISBN 978-1855323476.
- Emecen, Feridun. M (2015). Osmanlı İmparatorluğu'nun Kuruluş ve Yükseliş Tarihi (1300-1600) (1st хэвлэл). Istanbul: AYHAN PRINTING HOUSE Türkiye IS BANK CULTURAL PUBLICATIONS. ISBN 978-605-332-620-5.
- Subani, Hamad (2013). The Secret History of Iran: How Iran is the Key to both the Survival and the Destruction of the Islamic World. Cabal Times. х. 318. ISBN 978-0993724107.
Энэ түүхийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.