Импрессионизм

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Импрессионизм(фр. impressionisme, сэтгэгдэл)- XIX зууны сүүлээс XX зууны Францад үүссэн шинэ урсгал юм. Тус урсгал нь адаад ертөнцөөс төрсөн сэтгэгдлүүдийг тусган харуулах, орчин тойрноо байгаагаар нь бичдэгээрээ онцлогтой.

Импрессионизм хэмээх нэр нь Клод Монегийн Сэтгэгдэл. Мандах наран бүтээлийн нэрээс үүдэлтэй гэж үздэг байна.

Клод Моне. Сэтгэгдэл. Мандах наран. 1875 он. Мармоттан-Моне музей, Парис

Түүх[засварлах]

1860 оноос зураачид академизмаас уйдаж, тус бүр шинийг эрэлхийлж, тус урсгалыг хайж эхэлсэн гэж үзжээ. 1863 онд Эдүард Мане нэгэн уушийн газар "Зүлгэн дээрх өглөөний цай" гэдэг зургаа толилуулан, улмаар Гербүагийн кафед шинэ урсгалын суурийг тавьсан яруу найрагчид болон зураачидтай танилцжээ.

Эдүард Мане. Зүлгэн дээрх өглөөний цай. 1863 Le déjeuner sur l'herbe Орсе музеи. Парис

1864 онд Эдүард Моне Эжен Будентэй хамтран этюд хийж, гэгээлэг өнгөөр ажиллаж сурсан байна. 1871 онд Франц, Прусс улсуудын дайнаар Моне Писсаро хоёр Лондон руу явжээ.

Бичилт[засварлах]

Импрессионист зураачид хамгийн түрүүнд контураас буюу хүрээлэхээс зайлхийдэг байжээ. Харин үүнийг илүү нарийн уусгалттай өнгөнүүдээр орлодог. Үүний ачаар палитр дээрээ зөвхөн хэрэгтэй өнгөө гаргах гэж будгаа хольдог биш, басхүү хар өнгөнөөс татгалздаг болжээ.

Мулен дэ ла Галетын найр, Ренүар, 1876 он, Орсе музей. Парис