Jump to content

Индиана Их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Их сургуулийн сүлд, 1920 он

Индиана Их сургууль (Indiana University) — АНУ-ын Индиана муж дахь 9 кампустай, 100 гаруй мянган оюутан сурдаг олон нийтийн Их сургууль. Эдгээр 100 мянган оюутны 42 мянга нь Блүмингтон хотод, 37 мянга нь Индианаполис хот дахь оюутны кампусуудад сурдаг байна.

Блүүмингтон дахь Индиана Их сургууль нь системийн тэргүүлэх кампус бөгөөд Жэйкобсын хөгжмийн сургууль, Мэдээлэл, тооцооллын шинжлэх ухааны сургууль, Келли бизнесийн сургууль, Олон нийт, байгаль орчны асуудал эрхэлсэн сургууль, Маурерын сургууль, хуулийн зэрэг их сургуулийн хамгийн чухал сургуулиудтай.

Индианаполис хотын кампус нь Пердю их сургуультай (англи. Purdue University) хамтран ажилладаг бөгөөд хотын төвд байрладаг. Анагаах ухааны сургууль, шүд эмчилгээний сургууль, хуулийн сургууль гэх мэт.

Үүнээс гадна тус их сургууль муж даяар байрладаг 7 жижиг кампустай.

  • Зүүн Индиана Их Сургууль нь Ричмонд Индиана (Ричмонд) хотод байрладаг.
  • Кокомо дахь Индиана их сургууль.
  • Баруун хойд их сургууль Гари хотод байрладаг.
  • Саут Бенд дахь Индиана их сургууль.
  • Зүүн өмнөд Индиана их сургууль нь Нью Олбани хотод байрладаг.
  • Колумбус дахь Индиана их сургууль (Пердю их сургуультай хамтран ажилладаг).
  • Форт Уэйн дэх Индиана их сургууль (Пердю их сургуулийн захиргаа).