Индира Ганди

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хадмал толь
хинди इन्दिरा प्रियदर्शिनी गान्धी
латин Indira Priyadarshini Gandhi
монгол Индира Приядаршини Ганди
Индира Ганди
1977 оны Индира Ганди
1977 оны Индира Ганди
Энэтхэг Энэтхэг улсын ерөнхий сайд
1966.01.24 — 1977.03.24
1980.01.14 — 1984.10.31
(15 жил, 3-р ерөнхий сайд)
Өмнөх Гулзарилал Нанда (түр) (1966)
Чаран Синг (1980)
Дараах Мораржи Десай (1977)
Ражив Ганди (1984)
Төрсөн 1917 оны 11 сарын 19 (1917-11-19)
Британийн Энэтхэг, Агра Аудын
нэгдсэн муж, Аллахабад
(өнөөгийн Энэтхэг, Уттарпрадеш муж)
Өнгөрсөн 1984 оны 10 сарын 31
(66 насалсан)
Энэтхэг, Дели, Шинэ Дели
Улс орон Британийн Энэтхэг (анх)
Flag of India.svg Энэтхэг (хожим)
Нам эвсэл Энэтхэгийн үндэсний хурал
Гэр бүл эцэг эх Жавахарлал, Камала Неру
нөхөр Фероз Ганди
хүү Ражив, Санжай Ганди
Мэргэжил улс төрч
Гарын үсэг Indira-Gandhi-Signature-Transparent.png

Инди́ра Га́нди (хуучин овог нь Не́ру, 1917-1984; 66 насалсан) - 1966-1977, 1980-1984 онд 15 жил алба хашсан, Энэтхэг улсын 3-р, цорын ганц эмэгтэй ерөнхий сайд, улс төрч байв.

Индира Ганди өөрийн эцэг Жавахарлал Неру ерөнхий сайдын дотны зөвлөх байв. 1959 онд Ганди Энэтхэгийн үндэсний хурал (ЭҮХ) намын дарга болж 1964 онд эцгээ нас барсаны дараа намын даргын сонгуулиас татгалзаж Лал Шастрийн засгийн газарт Мэдээлэл холбооны сайдаар ажиллав. 1966 онд Шастрийг залгаж ерөнхий сайд, намын дарга болов. Тэрээр чанга хатуу, эрх мэдлийг гартаа авсан удирдагч болсон. Тусгаар тогтнохыг хүссэн Дорно Пакистаныг дэмжин Пакистантай байлдсан нь амжилттай байж Бангладеш тусгаар тогтнож, Энэтхэг Өмнө Азид үлэмж нөлөөтэй болсон.

1984 онд Амритсарын ариун сүмийг нь эвдсэн шалтгаанаар өөрийн сик шашинт хамгаалагчид алагджээ.

1999 онд Их Британийн BBC мэдээллийн байгууллагын зохион явуулсан санал асуулгад Ганди "Мянганы онцлох эмэгтэй"-ээр шалгарчээ.

Индира Ганди бизнесмен Фероз Гандитай (овог нэг боловч Махатма Гандитай ураг төрлийн холбоогүй) гэрлэж, Ражив, Санжай Ганди хоёр хүү төрүүлж өсгөсөн. Ражив Ганди 1984 онд үргэлжлүүлэн Энэтхэг улсын ерөнхий сайд болсон.

Зураг[засварлах | edit source]

Викимедиа зургийн сан:
«Индира Ганди»

Ном зүй[засварлах | edit source]