Jump to content

Индонезийн ард түмэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гоёж чимсэн олон ястны багачууд

Индонезийн 242 сая хүн нэгэн төрлийнх биш, харин 300 гаруй төрлийн ард түмэн юм.[1] Бүх хүн амыг 95%-ийг угаасаа Индонезийнх гэгдэх ард түмэн, 5%-ийг нь Хятад, Араб гэх мэт цагаач, гадаадын гэж хэлэгддэг ард түмэн эзэлнэ.[2]

Хүн амын олноор тэргүүлэх Индонезийн хүн амын 41%-тай тэнцэх 86 сая хүнт Жава үндэстэн гэж байдаг.[3] Түүний араас Сунда, Малай, Мадура, Батак гэх мэт хэдэн сая хүнтэй нь ч байдаг бол Калимантан арал, Папуа нутагт хэдхэн зуун хүнтэй овог отог ч бий.[3] Уугуул Индонезийнханы хэл яриа үндсэндээ Австронез хэлний язгуурт хамаардаг. Харин Папуад дээрхээс ялгаатай буюу Папуа төрлийнхөөр ярилцдаг ард түмэн олон. Нэг ястныг нөгөөхөөс нь шууд ялгах бас хэцүү. Өөр хоорондоо хутгалдан найралдсан соёл түүхээс шалтгаалаад Бантен ястан, Чиребон ястныг Жава үндэстэн гэх, Бадуй ястныг Сунда үндэстэнтэй адил гэх мэт үзэл ойлголт байдаг. Олон яс үндэстний холимог болцорсон Бетави ястан ч гэж бий. Ард түмэн нь Жава, Суматра гэх мэт өрнөд арлуудад харьцангуй нэгдэж томорсон нь үнэн бол Сулавеси, Шинэ Гвиней гэх мэт дорно зүгийн арлуудад үйрмэг тархай бутархай цөөн тооны байдаг нь бас үнэн.

Индонезэд гадаадаас ирсэн нь тодорхой Хятад, Араб, Индо (Индонезийн уугуул Европын эрлийз хурлийз өвөг дээдэстэй), Япон гэх мэт ард түмэн байна. Хятадууд XV зуунаас эхлэн ирсэн, XVIII-XIX зуунд бүр ихээр нүүдэллэн ирсэн байдаг. Ихэвчлэн хот газар амьдардаг. Одоо Индонезийн хүн амын 3.7% (7.7 сая)-ийг эзлэдэг. Араб хүмүүс бас олон тоотой байна. Бас л ихэвчлэн хот газар амьдардаг. Урьдын түүхэнд Араб худалдаачид Индонезэд Ислам шашныг түгээж дэлгэрүүлж байлаа.

2000 оны хүн амын тооллогийн дүнгээр доорх ард түмэн хүн амын олонхийг бүрдүүлж байна.

Ард түмэн Хүний тоо Эзлэх хувь Төвлөсөн нутаг
Жава үндэстэн86.012 сая41.7%Төв Жава, Дорнод Жава, Иогякарта, Жакарта, Лампунг
Сунда үндэстэн31.765 сая15.4%Өрнөд Жава, Бантен, Жакарта, Лампунг
Малай үндэстэн8.789 сая4.1%Суматрын дорнод эрэг (Умард Суматра, Риау, Риау арлуудын,
Жамби, Өмнөд Суматра), Өрнөд Калимантан
Хятад үндэстэн7.776 сая3.7%Жакарта, Өрнөд Калимантан, Дорнод Жава
Мадура ястан6.807 сая3.3%Мадура арал, Дорнод Жава
Батак ястан6.188 сая3.0%Умард Суматра
Буги ястан6.000 сая2.9%Өмнөд Сулавеси, Дорнод Калимантан
Минанкабуа ястан5.569 сая2.7%Өрнөд Суматра, Риау
Бетави ястан5.157 сая2.5%Жакарта, Бантен, Өрнөд Жава
Араб угсаатан5.000 сая2.4%Жакарта, Өрнөд Жава, Төв Жава
Банжар ястан4.800 сая2.3%Өмнөд Калимантан, Дорнод Калимантан
Бантен ястан4.331 сая2.1%Бантен, Өрнөд Жава
Аче ястан4.000 сая1.9%Аче
Бали ястан3.094 сая1.5%Бали, Өрнөд Тэнгара
Сасак ястан3.000 сая1.4%Өрнөд Нуса Тэнгара
Макассар ястан2.063 сая1.0%Өмнөд Сулавеси
Чиребон ястан1.856 сая0.9%Өрнөд Жава, Төв Жава
Индонезийн уугуул ард түмний газрын зураг. Хятад, Араб гэх мэтэд хотод голчлон суудаг цагаач ард түмнийг зурагт дүрслээгүй.
  1. Kuoni - Far East, A world of difference. Page 88. Published 1999 by Kuoni Travel & JPM Publications
  2. "Pribumi". Encyclopedia of Modern Asia. Macmillan Reference USA. Эх хувилбараас архивласан: 2011-07-08. Татаж авсан: 2006-10-05. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (help)
  3. 1 2 Indonesia's Population: Ethnicity and Religion in a Changing Political Landscape. Institute of Southeast Asian Studies. 2003.