Jump to content

Индонез хэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Индонез хэл (өөрсдөө — Bahasa Indonesia) — австронез хэлнүүдийн нэг хэл. 1945 оноос Индонез улсын албан ёсны хэл бөгөөд үндэстэн хоорондын хэлцдэг хэл юм. Мөн Зүүн Тимор улсын ажлын хэл статустай ажээ.

Янз бүрийн тооцооллоор 30-50 сая хүн уг хэлийг өдөр тутмын харилцаанд ашигладаг байна. Тус хэлээр янз бүрийн түвшинд ярьдаг хүмүүсийн нийт тоо 200 сая орчим байдаг.

Индонез хэл нь 20-р зууны эхний хагаст Голландын Зүүн Энэтхэгт үүссэн бөгөөд энэ бүс нутагт уламжлалт хэл болж байсан малай хэлний утга зохиолын хувилбар болжээ. "Индонез хэл" гэсэн нэрийг 1928 онд Залуучуудын их хурлаар баталж, аажмаар "Малай хэл" гэсэн нэрийг сольсон.

Индонез хэл нь латин цагаан толгой дээр суурилсан 26 үсэгтэй. Үүнд: Aa, Bb, Cc, Dd, Ee, Ff, Gg, Hh, Ii, Jj, Kk, Ll, Mm, Nn, Oo, Pp, Qq, Rr, Ss, Tt, Uu, Vv, Ww, Xx, Yy, Zz.