Инжгүй хүүхэн (жүжиг)
Харагдац
Инжгүй хүүхэн (орос. Бесприда́нница) — Оросын алдарт жүжгийн зохиолч Александр Островскийн 1874-1878 онд бичсэн жүжиг. "Инжгүй хүүхэн" жүжгийн анхны тоглолт 1878 оны намар болсон бөгөөд үзэгчид болон театр шүүмжлэгчдийн ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан. Зохиолчийг нас барсны дараа уг жүжиг амжилтад хүрсэн байдаг. Монгол Улсын Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч Эрдэнэбатын Оюун тус жүжгийг монгол хэл рүү орчуулж Монголын театрын тайзнаа тавьж байсан бөгөөд Ардын жүжигчин Намсрайн Сувд Ларисагийн дүрд тоглож байсан түүхтэй.
Дүрүүд
[засварлах | кодоор засварлах]- Харита Игнатьевна Огудалова, дунд насны бэлэвсэн эмэгтэй; донжтой, насандаа таарааагүй хэтэрхий зоригтой хувцасладаг.
- Лариса Дмитриевна, түүний залуу охин; үнэтэй боловч даруухан хувцасладаг.
- Мокий Пармёныч Кнуров, маш их хөрөнгөтэй настай хүн.
- Василий Данилыч Вожеватов, европ маягаар хувцасладаг баян худалдааны пүүсийн төлөөлөл болсон залуу.
- Юлий Капитоныч Карандышев, баян бус албан хаагч залуу.
- Сергей Сергеич Паратов, 30 гаруй насны усан онгоцны эзэн, язгууртан гаралтай.
- Робинзон.
- Илья, цыган.
- Ефросинья Потаповна, Карандышевын нагац эгч.
- Гаврило, уушийн газрын эзэн.
- Иван, уушийн газрын зөөгч-үйлчлэгч.
- Огудаловагийн зарц
- Цыганууд.