Интеркосмос

Интеркосмос хөтөлбөр - ЗХУ-ын Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх сансар огторгуйг энх тайвны зорилгоор ашиглах, судлах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх Зөвлөл байгуулсан юм (товч нэр: Интеркосмос зөвлөл). Энэ нь 1966 онд олон улсын сансрын хөтөлбөрүүдэд ЗХУ-ын янз бүрийн яам, газруудын оролцоог уялдуулан зохицуулах зорилгоор байгуулагдсан. Улмаар социалист лагерийн орнуудын хийсэн сансар огторгуйг судлах, ашиглах чиглэлээр олон талт олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрт "Интеркосмос" нэрийг баталж, автомат сансрын хөлөг, нисгэгчтэй сансрын нислэгийн хамтарсан судалгааг багтаасан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бүтээгдсэн дэлхийн хиймэл дагуулуудыг мөн "Интеркосмос" гэж нэрлэдэг байжээ. Интеркосмос хөтөлбөр нь 1967 оноос хойш 1991 онд социалист лагерь эцэслэн задрах хүртэл үргэлжилсэн байна.
1965 оны 4-р сард ЗСБНХУ, Албани, Бүгд Найрамдах Болгар Ард Улс, Бүгд Найрамдах Унгар Ард Улс, БНАСАУ, Ардчилсан Вьетнам, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, БНАСАУ, Куба, Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Польш Ард Улс, Бүгд Найрамдах Социалист Румын Улс, Бүгд Найрамдах Социалист Чехсловак Улс засгийн газарт санал хүргүүлж сансар огторгуйг судлах чиглэлээр социалист орнуудын хүчин чармайлтыг нэгтгэх уулзалт болсон. Яриа, хэлэлцээний үр дүнд 1965 оны 11-р сард Москва хотноо болж, БНМАУ, Бүгд Найрамдах Унгар Ард Улс, БНАГУ, Куба, Бүгд Найрамдах Болгар Ард Улс, Бүгд Найрамдах Польш Ард Улс, ЗСБНХУ, Бүгд Найрамдах Чехословак улсын төлөөлөгчид оролцсон байна.
1966 онд ЗХУ-ын Шинжлэх Ухааны Академийн дэргэд сансар огторгуйг энх тайвны зорилгоор судлах, ашиглах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны зөвлөл байгуулагдсан. Интеркосмос зөвлөлийн даргаар академич Борис Петровыг томилов. 1981 онд ЗХУ-ын Сайд нарын Зөвлөл Интеркосмос зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг баталж, түүнд багтсан байгууллагуудын жагсаалтыг өргөжүүлэв; Зөвлөлийн даргаар академич Владимир Котельников болсон ажээ.
"Интеркосмос" хөтөлбөрийн дагуу анхны нислэг 1978 оны 3-р сарын 2-нд "Союз-28" сансрын хөлөг болон тойрог замын "Салют-6" станц дээр болсон. Чехословакийн сансрын нисгэгч-судлаач Владимир Ремек ЗХУ, АНУ-ын иргэн биш сансарт ниссэн анхны хүн болжээ. 1978 онд "Салют-6" станцад зочлох олон улсын экспедицид оролцсон дараагийн сансрын нисгэгч-судлаачид бол Мирослав Гермашевски (Польш), Зигмунд Ян (БНАГУ) нар байв. 1979-1981 онд Салют-6 станцад хийсэн айлчлалын хөтөлбөрт Георгий Иванов (Болгар), Берталан Фаркаш (Унгар), Фам Туан (Вьетнам), Арналдо Тамайо Мендес (Куба), Жүгдэрдэмидийн Гуррагчаа (Монгол), Думитру Прунариу (Румын) нар хамрагдсан байна.
1982 оноос хойш Зөвлөлтийн тойрог замын станцуудад олон улсын нисэгчтэй нислэгийн хөтөлбөрийг өргөжүүлсэн байна. Франц (1982), Энэтхэгийн (1984) сансрын нисэгчид Салют-7 станцад зочлох экспедицид оролцсон. 1986 онд тойрог замын Мир станцыг тойрог замд оруулж, олон улсын сансрын лаборатори болжээ. Интеркосмос хөтөлбөрийн дагуу 1987-1988 онд Сири, Болгар, Афганистаны иргэд оролцсон гурван экспедицийг явуулсан юм.
- Интеркосмос хөтөлбөр
- ЗХУ-ын сансрын нислэг
- ЗХУ-ын гадаад бодлого
- Зүүн блок
- Зөвлөлт–Зүүн Германы харилцаа
- Зөвлөлт-Польшийн харилцаа
- Унгар–ЗХУ-ын харилцаа
- Чехословак–ЗХУ-ын харилцаа
- Куба–ЗХУ-ын харилцаа
- Румын–ЗХУ-ын харилцаа
- ЗХУ–Сирийн харилцаа
- Энэтхэг–ЗХУ-ын харилцаа
- Афганистан-ЗХУ-ын харилцаа
- ЗХУ–Вьетнамын харилцаа
- Болгар–ЗХУ-ын харилцаа
- БНМАУ-Зөвлөлтийн харилцаа