Интернет Инженерийн Ажлын Хэсэг
Интернет Инженерийн Ажлын Хэсэг (IETF) нь интернэтийн стандартуудыг боловсруулдаг байгууллага юм. Энэ байгууллага нь интернэтэд ашиглагддаг протоколуудын цогц болох (TCP/IP) техникийн стандартуудыг хариуцан ажилладаг. IETF нь албан ёсны гишүүнчлэлгүй, оролцогчид нь бүгд сайн дурын үндсэн дээр ажилладаг. Тэдний үйл ажиллагаа ихэвчлэн ажил олгогч байгууллагууд эсвэл бусад ивээн тэтгэгчдийн санхүүжилтээр хэрэгждэг.Анх IETF нь АНУ-ын холбооны засгийн газрын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан боловч 1993 оноос хойш дэлхий даяар салбаруудтай ашгийн бус байгууллага болох Интернэт Нийгэмлэг-ийн (Internet Society) дор ажиллаж байна.IETF-д албан ёсны гишүүнчлэл гэж байдаггүй. Хэн ч ажлын хэсгийн имэйл хэлэлцүүлгийн жагсаалтад бүртгүүлэх, эсвэл IETF-ийн уулзалтад бүртгүүлснээр оролцох боломжтой. Тус байгууллага нь доороос дээш чиглэсэн зохион байгуулалттай бөгөөд голдуу ажлын хэсгүүдээр дамжин үйл ажиллагаа явуулдаг.Ажлын хэсэг бүр ихэвчлэн хоёр (зарим тохиолдолд гурван) ахлагчтай байдаг. Мөн тухайн ажлын хэсэг ямар сэдвээр ажиллах, юу үйлдвэрлэн гаргах, хэзээ дуусгах зэргийг тодорхойлсон удирдамж баримт бичигтэй байдаг. Ажлын хэсгүүд нь оролцох хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй бөгөөд нээлттэй имэйл жагсаалтаар хэлэлцүүлэг өрнүүлдэг.Мөн ажлын хэсгүүд IETF-ийн уулзалтын үеэр нээлттэй хуралдаан зохион байгуулдаг. 2024 онд IETF-ийн уулзалтад газар дээр нь бүртгүүлэх төлбөр нь долоо хоногийн хугацаанд нэг хүнд 875 ам.доллар (эрт бүртгүүлсэн тохиолдолд) эсвэл 1200 ам.доллар байсан.