Инфотейнмент
Appearance
Инфотейнмент (infotainment). Өнгөрсөн зууны 1980-90-ээд оны үед теле нэвтрүүлгийн арилжааны шинж улам гүнзгийрч, хөгжөөн баясгах элементүүд сэтгүүл зүйн бичлэгийн гол гол төрлүүдэд нэвтэрч, тэдний хэлбэр, зохиомжийг эвдэхэд нөлөөлж, мэдээллийн нэвтрүүлэгт инфотейнмент хэмээх үзэгдэл ажиглагдах болжээ. Энэ бол «мэдээлэл», «зугаа цэнгэл» (information+еntertainment) гэсэн хоёр үгнээс бүтсэн ойлголт бөгөөд хүлээн авагчдад мэдээлэл хэмээх нэрийн дор бодит мэдээллийн ямар ч шинж, ач холбогдолгүй цэвэр зугаацуулах утга агуулга бүхий зүйлийг өгч буй материалын төрөл юм. Мөн инфотейнментийн төрөлд шоу, ток-шоу хэлбэрээр өгч байгаа нийгмийн ач холбогдолтой шинэ мэдээллээр хомс, утга агуулгын хувьд тааруу мэдээллийн зугаацуулах нэвтрүүлгүүд багтдаг.