Иоханнэс Гутэнбэрг

Gutenberg.jpg

Иоханнэс Гутэнбэрг (герм. Johannes Gensfleisch zur Laden zum Gutenberg; 1398 онд төрж 1468 оны 2 дугаар сарын 3-нд нас барсан) нь 1439 оны үед Европт анх удаа зөөдөг үсэгтэй хэвлэлийн аргыг хэрэглэсэн, дэлхийд анх удаа механик хэвлэлийн суурь машин зохион бүтээсэн Германы алтны дархан, хэвлэгч юм. Түүний томоохон бүтээл болох Гутэнбэргийн библь нь (42 мөрт Библь гэдэг) гоо зүй, техникийн чанараараа үнэлэгдсээр ирсэн.

Зөөдөг үсгийг хэрэглэснээр Европын ном хэвлэлийн гол арга байсан гар бичмэл, болон модон барын хэвлэлийн аргыг халж, Европын ном хэвлэлийн салбарт хувьсгал хийсэн юм. Гутэнбэргийн хэвлэлийн технологи Европт түргэн дэлгэрч, Европын Сэргэн мандалтад түлхэц өгсөн нэгэн хүчин зүйл болжээ. Гутэнбэрг олон нийтэд алдартай хүн байсаар байгаа юм. Тухайлбал 1999 онд "A&E Network" түүнийг Мянганы хүн гэж тооцсон бол 1997 онд "Time–Life" сэтгүүл Гутэнбэргийн зохион бүтээсэн хэвлэлийн машиныг хоёрдахь мянганы хамгийн чухал нээлт гэж сонгосон.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Johannes Gutenberg – Викимедиа зураг, бичлэг, дууны сан